Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

С.Ганбаатар АТГ-т ханджээ

Өглөөний сонин
2014 оны 10 сарын 24
MorninigNews.mn
Зураг зураг
УИХ-ын гишүүн С.Ганбаатар

УИХ-ын Төсвийн байн­гын хорооны тогтоолоор байгуулагдсан "Оюутолгой" ХХК-ийн улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ хэр­хэн биелүүлж байгаа бо­лон хөрөнгө оруулалтын гэ­рээний асуудлаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ажлын хэсгийн ахлагч нарын ху­ралдаан болсон юм.

Тэрбээр татварын Ерөн­хий газрын удирд­лагуудаас "Оюутолгой" ХХК-д хийсэн хяналт шалгалтын ажлын үр дүнг нэхсэн бөгөөд энэ талаар ажлын хэсгийн ахлагч нараас тодорхой ха­риулт хүссэн юм. Учир нь Оюу­толгой компанид ног­­дуулсан 130 сая ам.дол­ла­рын татварыг 30 сая ам.доллар болгож татварын хөн­гөлөлтөд хамруулах шийд­вэрт олон талын ашиг со­нирхлын асуудал байгаа гэж үзжээ.

Татварын Ерөнхий газ­­рын Маргаан таслах ко­миссын Нарийн бичгийн дарга С.Төгсжаргал "Тат­варын ерөнхий газ­рын Улсын төсвийн ор­лого хя­налтын газрын тат­­варын улсын байцаагчид "Оюу­толгой" ХХК-ийн 2010-2012 оны албан татвар ногдуулах төлөвлөлтийг шалгаж нийт 16 төрлийн зөрчил ил­рүүл­сэн. Үүнийг шалгаж илрүүлсний дүнд тус гэрээ хүчин төгөлдөр болсон" гэлээ.

Харин ги­шүүн Ган­баатарын хувьд ажлын хэс­гийн ахлагч нарт үнэн зөв хариулт өгөхийг шаардсан юм. Эс бөгөөс тэдэнд асуу­далд унах магадлал өндөр гэж санууллаа.

Түүнчлэн тэрбээр тат­варын Ерөнхий газрын Мар­гаан таслах комиссын шийд­вэртэй санал нэгдэхгүй байгаагаа хэлж энэ асууд­лаар Авилгатай тэмцэх га­зарт хандахаа мэдэгдлээ.

Зураг