Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Лусын хаан охидтойгоо ирнэ

Ч.Гантулга
2014 оны 10 сарын 24
Зууны мэдээ
Зураг зураг

Та амралтаараа юу үзэх вэ?

Хүүхэлдэйн театрын хамт олон хүүхдүүдэд зориулж амралтын өдрүүдээр “Лусын хааны охид” жүжгээ толилуулахаар бэлджээ.

Жүжгийн зохиолыг Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Хулан бичсэн юм.

Жүжиг хүмүүс байгаль эхээ хайрлахгүй байгааг Лусын хаан охидтойгоо ажиглан харж буйгаар эхэлдэг.

Ургаа модыг хайр найргүй огтлох нэгэн хүн аймхай дүүтэйгээ ойн захад байхад нь Лусын охид гарч ирснээр үйл явдал өрнөдөг.

Шуналт тийрэн, алиа тийрэн, харгис тийрэн, сониуч тийрэн болон Оюунцэцэн, Маргадцэцэн, Болортцэцэн зэрэг жүжгийн баатрууд өөр өөрийн онцлогтой ажээ.

Орчлонгийн муу үйлийг засч сайн сайхан болгохоор ирсэн Лусын охидын хүсэл биелэх эсэхийг бяцхан багачууд минь үзээрэй.

Жүжгийн тасалбар 5000 төгрөг юм байна.

 

Зураг