Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Гитарчин хорт хавдрыг яллаа

М.Хүслэн
2014 оны 10 сарын 24
Зууны мэдээ
Зураг зураг

“Dr. Feelgood” хамтлагийн гитарчин Вилко Жонсон хорт хавдрыг ялсан байна. 2012 онд эмч нар Жонсонд ходоодны хорт хавдартай гэсэн онош тавьжээ.

Хөгжимчний ярьснаар эмч нар түүнд ердөө арван сарын амьдрал . үлдсэн гэж сануулжээ.

Харин гитарчин тэдний оношыг үл тоож сүүлчийн аялан тоглолтоо хийхээр хамтлагийнхантайгаа дэлхийг тойрчээ.

Түүнээс гадна тэрээр “The Who” хамтлагийн хөгжимчин Рожер Долтритэй хамтарч цомог гаргаж амжсан байна. Вилко Жонсон “Эмнэлэгт үзүүлэхээр ирэхэд эмч намайг амьд байхыг хараад их гайхсан.

Намайг мэс засалд оруулж миний ходоодноос гурван кг жинтэй хавдрыг авсан. Би хавдартайгаа өдөр болгон тайзнаа гарч байсан” гэж “The Guardian”-д өгүүлжээ.

“Dr. Feelgood” рок хамтлаг 1971 онд анх байгуулагдсан. Их Британийн рок-н-роллын алдартай хамтлагуудын нэг билээ.

 

Зураг