Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Нью-Йоркт Эбола илэрлээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2014 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Гвинейд Эболагийн халдвар авсан хүмүүсийг эмчилж байгаад саяхан эх орондоо ирээд байсан АНУ-ын Нью-Йорк хотын эмч Грайг Спенсер тус вирусын халдвар авсан болох нь тогтоогдлоо. 

33 настай эмч Грайг Спенсерийг албаныхан тусгаарлан эмнэлэгт хүргэжээ. Тэрээр өвчний шинж тэмдэг илрэхээс өмнө Нью-Йоркод ресторанд орж, метрогоор явж, гадуур зугаалж, боулинг тоглосон байна. 

Иймээс албаныхан түүнийг вирусын халдвар тараасан эсэхэд ихэд санаа зовж байгаа юм. Учир нь түүнтэй гудамжинд харилцсан хүмүүсийг хяналтанд авах ямар ч боломжгүй гэжээ. 

Харин түүний сүйт бүсгүй болон хоёр найзыг хяналтанд аваад байгаа. Мөн тэрээр таксигаар үйлчлүүлсэн бөгөөд таксины жолооч түүнтэй биеэр харилцаагүй учраас эрсдэлгүй гэж үзсэн байна. 

Тэрээр аравдугаар сарын 12-нд өөрийн үүрэгт ажлаа дуусгаж Гвинейгээс ниссэн бөгөөд Европоор дамжин АНУ-ын томоохон нисэх буудал болох Жон Кеннедид буусан гэсэн мэдээлэл байгаа юм. 
Эбола вирусын халдвар хүний биеийн бүх шингэнээр дамждаг учир өвчтөнийг эмчилж байсан эмч, эмнэлгийн ажилтнууд ийнхүү халдвар авах нь их тохиолддог. 
АНУ-д илэрсэн өмнөх тохиолдол 29 настай сувилагч бүсгүй байсан. Тэр үеэр хадвартай хүмүүсийг эмчилж байгаа ажилтнуудыг хамгаалах хамгаалалт муу байна гэсэн шүүмжлэлийг АНУ-ын сувилагчдын холбооноос өгч байсан юм.

 

Эх сурвалж: CNN, Reuters