Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Таван байршилд газар өмчлүүлэхээр бүртгүүлсэн иргэдийн дунд нөхөн сонгон шалгаруулалт явуулахаар болжээ

ikon.mn
2014 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх Багануур, Багахангай дүүргүүдэд харъяалагдах нийт 15309 га газар бүхий 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.

Эхний ээлжинд Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр зэрэг 5 байршилд 2014 оны 08 дугаар сарын 01-нээс 2014 оны 08 дугаар сарын 15-нд газар өмчлөлийн цахим системийг ашиглан нийт 1524 га газарт 14954 нийслэлд бүртгэлтэй иргэндэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг сонгох үйл ажиллагааг цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулсан.

Цахим системээр сонгогдож газар өмчлөх эрхтэй болсон 3780 иргэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу харъяа дүүргийн өмч газрын харилцааны албанд албан ёсоор өргөдлөө өгөөгүй болон тухайн байршилд өмчлөх эрхээсээ татгалзсан тул дээрх 5 байршилд бүртгүүлсэн боловч сонгогдоогүй иргэдийн дунд өнөөдөр 14:00 цагт нөхөн сонгон шалгаруулалтыг явуулахаар болжээ.