Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Гэр бүлийн хүчирхийллийн талаарх дуудлагыг 107 тусгай дугаараар авч эхэллээ

ikon.mn
2014 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Цагдаагийн газрын харьяа Түр хамгаалах байранд дуудлага авах 107 тусгай дугаар ажиллаж эхэлжээ.

Энэхүү дугаараар Гэр бүлийн хүчирхийллийн талаарх бүх төрлийн мэдээлэл дуудлагыг авах юм.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эсвэл хүчирхийлэлд өртөх магадлалтай хохирогч, түүний бага насны хүүхдийг хамгаалах ажлыг Нийслэлийн Цагдаагийн газрын харьяа тус Түр хамгаалах байранд явуулж байна.

Тус төв нь 24 цагаар үйл ажиллагаа явуулж хохирогчдыг 3-10 хоног байрлуулан тэдэнд сэтгэл зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлж байгаа юм.

Гэр бүлийн хүчирхийлэл гарахаас урьдчилан сэргийлэх, хохирогчдыг хамгаалах чиглэлээр Хууль зүйн яам, харьяа байгууллагууд чиглэл чиглэлээр ажиллаж байгаа аж.

Тухайлбал,  Хууль зүйн яамны харьяа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн дэргэдэх Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөгсдөд үйлчлэх Нэг цэгийн төвд хохирогчдод  эмнэлгийн болон сэтгэл зүйн туслалцаа үзүүлж байна.