Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Оргосон сэжигтнүүдийг нууж байсан хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэжээ

Б.Тогтох
2014 оны 10 сарын 24
Монголын мэдээ
Зураг зураг

Цагдан хорих 461 дүгээр ангид бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэргээр шалгуулж байсан сэжигтэн Б.Амарбаясгалан, Э.Вантөмөр нар есдүгээр сарын 04-ний өдөр оргож, орон даяар эрэн сурвалжилсаны эцэст оргодлуудыг баривчилсан билээ.

Тодруулбал, Хорих ангийн харуул хамгаалалт суларсан, ээлжээ солилцож байсан эгзэгтэй мөчийг тааруулж эдгээр сэжигтнүүд оргосон бөгөөд улс орон даяар эрэн сурвалжлах ажлыг шуурхай явуулсны хүчинд тэднийг 23 хоногийн дараа баривчилсан юм.

Сэжигтнүүд Богд ууланд газар ухан урц барин амьдарч байсан бөгөөд тэдэнд хоол хүнс зөөж байсан нь тодорхой болсон юм.

Тэгвэл сэжигтэн Э.Вантөмөр, Э.Амарбаясгалан нарын хэрэгтэй холбогдуулан хоёр хүнд эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Өөрөөр хэлбэл, хотоос хоол хүнс цуглуулахаар орж ирэхдээ Б.Амарбаясгалан хамаатныхаа гэрт, Э.Вантөмөр найз охиныхоо гэрт бүгэж байсан гэдгээ хүлээсэн байна.

Иймд хуулийн дагуу сэжигтнийг нуун дарагдуулсан гэсэн үндэслэлээр Б.Амарбаясгалангийн хамаатан Б, Э.Вантөмөрийн найз охинд эрүүгийн хэрэг үүсгэхээр болжээ.

Зураг