Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

“Total” компанийнхан шинэ захирлаа томиллоо

Өглөөний сонин
2014 оны 10 сарын 24
MorninigNews.mn
Зураг зураг
Патрик Пуянне

Францын газрын тосны "Total" компани шинэ ерөнхий захирлаа томилсон байна. Патрик Пуяннег ерөнхий захирлаар, Тьерри Демарег захирлуудын зөвлөлийн даргаар томилжээ.

Тус компанийн гүйцэтгэх захирал Кристоф дэ Маргери Москва хотын Внуково нисэх буудалд өнгөрсөн мягмар гарагт болсон ослоор амиа алдсаны маргаашнаас шинэ захирлын томилгооны асуудлыг хэлэлцэж эхэлсэн аж.

Захирлуудын зөвлөлийн ээлжит бус хурлаар Патрик Пуяннег ерөнхий захирлаар томилох шийдвэр гаргасан байна.


 

Патрик Пуянне нь 2012 оноос хойш “Total” компанийн газрын тос боловсруулах, газрын тос химийн салбар байгууллагын ерөнхийлөгчөөр, Тьерри Демаре нь корпорацийн захирлуудын зөвлөлийн дарга, ерөнхий захирлаар 1995-2007 онд ажиллаж байжээ.

 

/BBC/

Зураг