Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Монголоос “хачин” үлэг гүрвэл олджээ

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Монголын говиос эрдэмтэд нэгэн этгээд сонин хэлбэртэй үлэг гүрвэлийн олдвор олсон байна.

Олдвор хангалттай сайн мэдээлэл өгч байгаа тул анх удаа бүрэн зураглал, төсөөллийг нь гаргажээ.

Deinocheirus mirificus буюу Латин хэлнээс орчуулбал “ер бусын аймаар гартай” гэсэн энэ амьтан нь үнэхээр сонин этгээд хэлбэртэй аж.

70 сая жилийн өмнө амьдарч байсан энэ гүрвэл нуруундаа бөхтэй, гүзээтэй, өдөн залаатай, өргөн таазтай хачин сонин төрхтэй.

Эдинбургийн Их Сургуулийн палеонтологч Стефен Брусатт “энэ бол урьд нь олдож байгаагүй шинэ биеийн бүтэц. Лав л хурдан амьтан биш. Тэр нь илэрхий байна” гэжээ.

Анх эрдэмтэд түүнийг жижиг биетэй гэж бодож байсан ч одоо бол Тираннозаврын дайтай том гэж үзэж байна.

Төсөөллийн видеоноос түүний ямар сонин хэлбэртэй, болхи амьтан болохыг харж болно.

Эх сурвалж: Time.Com