Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ebola.com 200,000 долларт зарагджээ

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 10 сарын 24
IKON.MN
Зураг зураг

Дэлхий нийтийг заналхийлж байгаа эбола вирусны нэртэй ebola.com домэйн нэрийг эзэмшигч нь зарахаа мэдэгдээд байсан билээ. Эзэмшигч компани нь Blue String Ventures Inc. бөгөөд үнээ 150,000 доллар гэж зарлаж байсан юм.

Домэйн эзэмшигч нь өвчин эмгэгтэй холбоотой домэйн нэрнүүдийг нөөцлөөд анхаарлын төвд орох үед нь өндөр үнээр зардаг мэргэшсэн компани гэнэ. Урьд нь ч хэд хэдэн домэйн нэрийг үнэ хүргэж чадаж байжээ.

Харин энэ удаа тэр маш амжилттай ажиллаж 200,000 долларын үнэ хүргэж чадлаа. Ингэхдээ 50,000 долларыг бэлнээр, үлдсэнийг нь Cannabis Sativa Inc. компаний 19,192 ширхэг хувьцаагаар төлсөн байна.

Уг домэйн нэрийг АНУ-ын New Mexico мужийн хуучин захирагч байсан Гарри Жонсоны эзэмшдэг Weed Growth Fund Inc. компани авсан байна. Энэ компани нь Cannabis Sativa Inc.-ийн гол хувь эзэмшигч юм.

Тэр захирагч байхдаа марихуанагийн хэрэглээг хуульчлахын төлөө тэмцэж байснаараа алдартай билээ.

Тус компани ebola.com сайт дээр эболатай холбоотой бүх мэдээллийг байрлуулж хажуугаар нь сурталчилгааны орлого олохоор төлөвлөжээ.

Одоогоор ebola.com дээр эболатай холбоотой эхний мэдээллүүд гараад эхэлсэн байна.

 

Эх сурвалж: International Business Times