Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Шар хантаазтануудын хурим болно

ikon.mn
2014 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг

МХЕГ-т

09:00 цагт: МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар Хүнсний худалдаа, үйлчилгээний газруудад хийсэн хяналт шалгалтын дүнг

10:00 цагт: Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хийсэн хяналт шалгалтын дүнг тус тус хэлэлцэнэ.

Гэрлэх ёслолын ордонд

09:30 цагт: Шар хантаазтануудыг үнэ төлбөргүй хуримлуулах арга хэмжээ болно.

"Blue Sky Tower"-ийн Diamond, Topaz хурлын танхимуудад

09:00 цагт: Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 375 жилийн ойд зориулан ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Нийслэлийн архивын газар хамтран "Монголын нийслэл...нүүдлээс суурьшилд" олон улсын эрдэм шинжилгээний бага хурал эхэлнэ.

НМХГ-ын хурлын зааланд

10:00 цагтНийслэлийн сургууль, цэцэрлэгүүдэд хүнсний ханган нийлүүлэлт хийдэг үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийсэн талаар мэдээлэл хийнэ.

 Улсын Филармонийн байранд 

10:00 цагт: Нийслэлийн Эрүүл мэндийг дэмжигч байгууллага, Эрүүл мэндээ дээдлэгч өрх, Эрүүл мэндээ дээдлэгч иргэн, Эрүүл зөв хоолыг эрхэмлэгч ресторан, "Бүх нийтээрээ жин хасъя" аяны шилдэг байгууллага, эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөнөөр хамгийн их жин хассан иргэдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно.

Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээллийн танхимд

11:00цагт: Банкны дампууралаас хадгаламж эзэмшигчдийг хамгаалах шинэ тогтолцоонд Монгол улс шилжээд нэг жилийн хугацаа болжээ. Энэхүү систем төлөвшиж байгаатай холбогдуулан Хадгаламжийн даатгалын корпорациас мэдээлэл хийнэ.

МҮЭХ-ны байрны 4 давхарт

11:00 цагт: Авто машины сэлбэг худалдаачдын эрх ашиг хөндөгдсөн талаар хэвлэлийн хурал хийнэ.

Багшийн дээдийн зүүн талд

13:00 цагт: Ном худалдаалж буй иргэдийг дулаан тохилог ажлын байртай болгох "Номын худалдааны төв"-ийн нээлт болно. 

Наркологийн төв эмнэлэг дээр

13:00 цагт: Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн төв эмнэлгийн нээлттэй өдөрлөг болно. Тус эмнэлэгт бүх төрлийн мансууруулах бодис, архинд донтсон, мансууруулах төрөл бүрийн донгоос солиорсон гэх мэт өвчтнүүд хэвтэн эмчлүүлж байна. Ялангуяа өсвөр болон залуучууд өртөж байна.

Хангарьд ордоны 6 давхарт

14:00 цагт: Үндэсний их бар наадмаар сайн ажилласан тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний газар, аж ахуйн нэгжүүдэд шагнал гардуулах арга хэмжээ болно.