Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Залуу хүний заавал унших 100 номын жагсаалтад мэргэжлийн байгууллагууд саналаа ирүүлнэ

ikon.mn
2014 оны 10 сарын 23
iKon.MN

Залуу хүний заавал унших 100 номын жагсаалтыг гаргахад иргэдээс сошиал ертөнцөөр нээлттэй санал авах, мэргэжлийн байгууллагууд болох Монголын зохиолчдын эвлэл, Сэтгэл судлалын үндэсний төв, Монголын лектор төв, салбар яамд, их сургуулиуд руу албан бичиг хүргүүлжээ.

Мөн нэр хүндтэй хүмүүсээс санал авч байгаа юм байна. 

Монголын Залуучуудын Холбооноос санаачлан Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газартай хамтран "Нарантээл" ХХК-ний санхүүжилтээр “Номоор нээе” төслийг ирэх 12-р сараас хэрэгжүүлэх энэхүү төсөл 2 үе шаттай хэрэгжинэ.

Нэгдүгээр үе шатанд

  • хорих 411-р хорих анги буюу хүүхдийн хорих ангийн 30 орчим хүмүүжигч
     
  • Говьсүмбэр дэхь  хорих 425-р ангийн 310 орчим хүмүүжигчдийг оролцуулан нийт 340 орчим хүмүүжигч 12 сарын хугацаатай хамрагдах юм. 

Хоёрдугаар үе шатанд ШШГЕГ-ийн харъяа боломжит хорих ангиудад хэрэгжүүлэх юм байна.