Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Япончууд дараачийн Алибабаг олсон уу?

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 10 сарын 23
IKON.MN
Зураг зураг

Японы Softbank корпораци Индонезийн онлайн худалдааны компанид хөрөнгө оруулах гэж байна.

Softbank-ийн CEO, Японы хамгийн баян хүн Масаёши Соний санаачлагаар Индонезийн PT Tokopedia компаний хувьцааг худалдаж авснаар энэ нь  тус компаний гадаадад хийж байгаа гурав дахь том хөрөнгө оруулалт болох юм.

2009 онд бизнесээ эхэлсэн Tokopedia нь Индонезийн хамгийн том онлайн худалдааны компани болсон.

Softbank болон Sequoia  Capital компаниуд хамтран 100 сая долларын хөрөнгө оруулснаар Tokopedia-гийн ТУЗ-д хоёул суудалтай болох юм.

Tokopedia-гийн сүлжээгээр сард 10 сая хэрэглэгч зочилдог ба өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 24 сая бараа борлуулжээ.

Softbank өнгөрсөн оны сүүлээр АНУ-ын мобайл оператор T-Mobile-ыг 20 тэрбум доллараар худалдаж авсныхаа дараа нөгөө нэг өрсөлдөгч болох Sprint-ыг авах гээд бүтэлгүйтсэн юм.

Мөн 2000 онд Хятадын Алибабад 20 саяын хөрөнгө оруулалт хийж 32 хувийг нь эзэмших болсон. Харин өнгөрсөн сард Алибаба IPO хийхэд энэ 32 хувийн хувьцааны үнэ 60 тэрбум доллар хүрсэн билээ.

 

Эх сурвалж: The Diplomat