Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Олон нийтийн шинэ сүлжээ хэрэглэгчдэд мөнгө төлнө

Б.Ууган, iKon.mn
2014 оны 10 сарын 23
IKON.MN
Зураг зураг

Цахим ертөнцөд Tsu хэмээх олон нийтийн шинэ сүлжээ нээгджээ. Энэ сүлжээ нь хэрэглэгчид пост оруулах, найзуудаа урих тоолонд нь сурталчилгаанаас нь орлогоо хэрэглэгчидтэйгээ хуваалцана гэдгээрээ онцлогтой юм байна.

Төслийг үндэслэгч Себастьян Собчакийн өгүүлснээр Tsu олон нийтийн сүлжээ нь сурталчилгаанаас олсон орлогийнхоо ердөө 10 хувийг өөрсөддөө үлдээж үлдсэн 90 хувийг хэрэглэгчиддээ хувааж өгөх гэнэ.

Энэхүү олон нийтийн сүлжээ рүү вэб хувилбар болон Андройд үйлдлийн системийн утаснаас хандах боломжтой бөгөөд фейсбүүк сүлжээтэй зарим талаараа төстэй юм байна.

Зүүн талд нь удирдлагийн цэс байх бол төв хэсэгт нь мэдээний жагсаалт, харин баруун талд нь сурталчилгааны блок, алдартай хэштегүүдийн жагсаалт байрлажээ. 

Энэ сүлжээ гарааны хөрөнгө оруулалтаа Sancus Capital сангаас 7 сая ам.долларын хөрөнгө татсан бөгөөд төв нь Нью-Йоркд байрладаг юм байна.

Олон нийтийн сүлжээг туршилт хийх шатандаа  реппер 50 Cent, NBA-гийн од Кармело Энтони зэрэг алдартнуудыг урьсан байна. Гэхдээ эдгээр алдартнууд сүүлийн хоёр долоо хоног огт идэвхигүй байсан гэж мэдээлжээ. 

Өөрсдийгөө шударга гэж нэрлэсэн энэхүү сүлжээний үндэслэгч бусад олон нийтийн сүлжээг эфиртээ хэрэглэгчдийн дууг ямар ч шагналгүйгээр тавьдаг радиостанцуудтай зүйрлэсэн байна. “Эдгээр гайхалтай хэрэглэгчид ямар ч төлбөргүй контент оруулж, тэр нь олон нийтийн сүлжээг хөрөнгөжүүлж байгаа нь шударга бус хэрэг” хэмээн Собчак өгүүлжээ.