Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Малала Юсафзаи эрх чөлөөний медалиар энгэрээ мялаалаа

Монголын мэдээ
2014 оны 10 сарын 23
Монголын мэдээ
Зураг зураг

Түүхэн дэх хамгийн залуу нобельтоноор тодроод буй хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Пакистаны 17 настай Малала Юсафзай Эрх чөлөөний медаль”-аар шагнагджээ.

Дэлхийн хүмүүсийн эрх чөлөөг хамгаалахын төлөө ихээхэн үүрэг гүйцэтгэсэн хүнд олгодог тус медалийг АНУ-ын үндсэн хуулийн төв уржигдар Малала охинд олгосон байна.

Малала шагнал гардуулах ёслол дээр “Одоо ч гэсэн 57 сая хүүхэд боловсрол эзэмшиж чадахгүй байна. Тэдгээр хүүхдүүдийг сургуульд явдаг болгохыг хүсч байна” гэж ярьжээ.

Дэлхий нийтэд хандан зэр зэвсэгт зарцуулах хөрөнгөө хүүхдүүдийнхээ ирээдүйд зориулахыг уриалжээ.

Түүнчлэн уг медалийг дагалдан очих мөнгөн шагналыг Пакистаны боловсролыг дэмжих үйлсэд зориулахаа мэдэгдсэн бөгөөд дэлхий нийтэд хандан зэр зэвсэгт зарцуулах хөрөнгөө хүүхдүүдийнхээ ирээдүйд зориулахыг уриалжээ.

Боловсрол бол ядуурал, харанхуй байдал, терроризмын эсрэг сөрөн зогсох нэг номерийн зэвсэг.

Тиймээс би дайн дажинд үгүй гэж хэлэхийг дэлхий нийтэд уриалж байна” гэж Малала охин хэлсэн аж.

Эдүгээг хүртэл тус нэр хүндтэй медалийг АНУ-ын экс Ерөнхийлөгчид болох Жорж Буш, Билл Клинтон нараас гадна, Өмнөд Америкийн Ерөнхийлөгч асан Нелсон Мандела, Израйлийн Ерөнхийлөгч асан Шимон Перес, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Анан, Ирландын “U2” рок хамтлагийн дуучин Боно нар хүртэж байжээ.

 

Зураг