Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Газрын харилцааны албаныхны "но" илэрчээ

Өглөөний сонин
2014 оны 10 сарын 23
MorninigNews.mn
Зураг зураг

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар Даргын зөвлөлийн хурлаараа Нийслэл, дүүргийн өмч, газрын харилцааны албаны үйл ажиллагаанд хийсэн шалгалтыг хэлэлцлээ.

Нийслэл, дүүргийн өмч, газрын харилцааны албаныхан газар олгох, эзэмшихтэй холбоотой иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэж өгдөггүй, төлөвлөгөөнд ороогүй хэсэгт газар олгосон, шаардлагатай дотоод хяналт хангалттай хийдэггүй гэдгийг НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун онцолж байлаа.

Шалгалтаар:

  • газар зохион байгуулалт
     
  • хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу газар олгож хэвшээгүй
     
  • газар эзэмших эрх олгохдоо эзэмших хугацааг хуульд зааснаас бага тогтоосон
     
  • тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газарт дуудлага худалдаа
     
  • төсөл сонгон шалгаруулалтаар газар олгодоггүй
     
  • газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, бусдад шилжүүлэх тухай хүсэлт гаргасан тохиолдолд материалыг бүрэн бүрдүүлж хүлээн аваагүй, хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэдэггүй байжээ.

Түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах, газрын улсын бүртгэлд бүртгэхдээ байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийсэн эсэхийг харгалзаж үздэггүй, газрын нэгдмэл сангийн бүх ангиллын газрыг таван жилд нэг удаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаанд хамруулдаггүй гэх мэт зөрчил илэрчээ.

 

Зураг