Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Алтанцэцэг алтан медаль хүртлээ

Л.Хэрлэн
2014 оны 10 сарын 23
Зууны мэдээ
Зураг зураг

БНСУ-ын Инчён хотод болж буй Азийн пара наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд барилдсан манай тамирчин Н.Алтанцэцэг түрүүлж, Монголын багийн анхны алтан медалийг хүртлээ.

Тэрээр Энэтхэгийн бөхийг ялж, шигшээ барилдаанд Тайландын тамирчин Нантаракыг ялсан юм. Мөн эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Л.Эрдэнэбилэг, эмэгтэйчүүдийн 70 кг-д Б.Хашцэцэг нар хүрэл медаль хүртэж, баг тамирчдынхаа медалийн тоог нэмлээ.

Манай баг тамирчид гурван өдрийн дараах байдлаар /өчигдөр/ жүдо бөх, буудлага, хөнгөн атлетик төрлүүдээс нэг алт, нэг мөнгө, зургаан хүрэл, нийт найман медаль хүртээд байна.

Зураг