Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хөөмийг зөвхөн Монголчууд чаддаг юм биш

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Герман дуучин бүсгүй Анн-Мария Хефел манай хөөмийтэй адил нэг хоолойгоор олон өнгө нот зэрэг гаргаж чаддагаа харуулан од болоод байна.

Тэр сүүлийн арав орчим жил хичээллэсний эцэст ийм чадвартай болсон гэжээ. Мэдээж анхны санааг хөөмийнөөс авсан байх магадлалтай.

Түүний чадвараа харуулсан видео бичлэг YouTube-д ороод гурван долоо хоног орчим болж байгаа ч зургаан сая гаруй хүн зочилжээ. Үзэгчид түүний дуу хоолойг "өөр ертөнцийнх мэт" гэж гайхан шагширцгааж байна.  

Түүний хувийн веб хуудас: http://www.anna-maria-hefele.com