Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Баянхонгорын Засаг дарга ажлаа өгнө

Д. Болор
2014 оны 10 сарын 23
Зууны мэдээ

Баянхонгорын Засаг дарга Д.Жаргалсайхан ажлаа өгч магадгүй боллоо.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг саяхан түүнийг Засаг даргаар томилсон шийдвэрээ хүчингүй болгосон байна. Шийдвэрээ хүчингүй болгох шийдвэр гаргасан нь иргэн Ш.Раднаасэдийн Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргасантай холбоотой гэнэ.

Тэрээр “Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2012 оны арваннэгдүгээр сард Баянхонгор аймгийн Засаг даргаар Д.Жаргалсайханыг томилохдоо Үндсэн хуулийг зөрчсөн” гэжээ.

Уг асуудлаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэх гэсэн ч энэ сарын 15-нд Ерөнхий сайд Н.Алтанхуяг өмнөх захирамжаа хүчингүй болгожээ.

Нэгэнт Баянхонгор аймгийн Засаг даргыг томилсон шийдвэрээ хүчингүй болгож байгаа учраас ноён Д.Жаргалсайхан ажлаа өгч таарахаар болж байна.

Зураг