Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын иргэдийг эх оронд нь шилжүүлэв

ikon.mn
2014 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Монгол Улс, ОХУ-тай байгуулсан эрх зүйн харилцан туслалцааны гэрээний хүрээнд Монгол Улсад ял эдэлж буй ОХУ-ын гурван иргэний үлдсэн хугацааны ялыг эх оронд нь шилжүүлэн эдлүүлэхээр болжээ.

Иймээс энэ сарын 22-нд дагуу ялтангуудыг ОХУ-ын холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.

Хууль зүйн яам, ШШГЕГ, Тахарын ерөнхий газартай хамтран ял эдэлж буй иргэдийг шилжүүлэх ажиллагааг зохион байгуулав гэж Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Консулын газраас мэдээллэв.