Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Зукерберг Хятад хэл сурч байна

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 10 сарын 23
IKON.MN
Зураг зураг

Марк Зукерберг Хятад хэл (Мандарин) сурч байгаа юм байна. Түүний эхнэр Присцилла Чан Хятад гаралтай нь түүнд нөлөөлсөн бололтой.

Өчигдөр тэр Бээжин хотын Цинхуа Их Сургууль дээр оюутнуудтай уулзалт хийхдээ олны өмнө анх удаа Хятад хэлээр ярьжээ. 30 минут орчим асуултуудад Хятадаар хариулсан нь түүнийг хэр сайн сурсныг харуулсан байна. Тэр бүр хошигнож чадаж байсан гэнэ. 

Хэрхэн ярьж буйг нь доороос үзээрэй.