Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Үндсэн хууль зөрчсөн заалтыг түдгэлзүүлэв

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим зүйл заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр болов.

 Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад ““хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг;” хэмээн тодорхойлсон нь “мэргэжлээрээ ажиллах” гэсэн ойлголтыг “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэх ойлголтоор хэт явцууруулан хуульчилж хууль зүйн салбарт мэргэжлээрээ ажиллаж байгаа иргэдийн эрхийг хязгаарлаж улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2,  Арван зургадугаар зүйлийн 4, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг өнөөдрийн хуралдаанаас гаргалаа.

Харин  Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэг мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэг Үндсэн хууль зөрчөөгүй байна гэж шийдвэрлэв гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.