Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ургац хураалт дууслаа

ikon.mn
2014 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цаг уурын таагүй үзэгдлээс урьтан тариаланчид энэ сарын 20-нд ургацаа хурааж дууслаа.

2014 оны ургац хураалтын урьдчилсан дүнгээр 72,4 мянга га-г цайруулж, 237,7 мянган га-г шууд хурааж,  нийтдээ 310,2 мянган га-гаас 491,7 мянган тонн үр тариа үүнээс 465 мянган тонн буудай, 13,3 мянган га-гаас 161,0 мянган тонн төмс, 8,3 мянган га-гаас 102,5 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авсан байна.

Нэгж талбайгаас үр тариа 15,8 цн, төмс 121,0 цн, хүнсний ногоо 123,3 цн ургац тус тус хураан авчээ.

Улаанбуудайн борлуулалтын ажил ид үргэлжилж байна. 

Шинэ ургацаас урьдчилсан байдлаар тариаланчид дараа оны тариалалтандаа зориулан 42,3 мянган тонн үр нөөцөлсөнөөр Тариалан эрхлэлтийг дэмжих санд 28,5 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 250 гаруй мянган тонн ургац нийлүүлжээ. Одоогоор улаанбуудайн борлуулалтын ажил ид үргэлжилж байна. 

Ургац хураалтын ажилд 1250 цэргийн албан хаагч, 800 гаруй оюутан залуус оролцсон байна.