Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайдыг огцруулах саналтай 28 дээр 10 гишүүн нэмэгджээ

Б.Ану
2014 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь МАН-ын бүлгээс хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэдийгээр "Шударга ёс эвсэл" Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар завсарлага аваад байгаа ч гэсэн, тэд Ерөнхий сайдыг огцруулах шаардлагатай гэсэн үндэслэлүүдээ хэвлэлийнхэнд дахин танилцууллаа.

Энэхүү шаардлагыг дэмжсэн 28 гишүүн дээр нэмж 10 орчим УИХ-ын гишүүн дэмжихээ МАН-д уламжлаад байгаа ажээ.

Үүнээс үзвэл Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжих 38 гишүүн бий болоод байна. Яг одоогоор тэдний нэрсийг зарлах боломжгүй гэж МАН-аас үзэж байгаа бололтой.

Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн 10 гишүүнд АН, "Шударга ёс эвсэл"-ээс аль аль нь байгаа ажээ.

"Шударга ёс эвсэл" Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар 5 хоногийн завсарлага аваад буй. Энэ тухай https://ikon.mn/n/bfq

Тэдний завсарлага дууссаны дараагаар АН дахин 5 хоногийн завсарлага авах боломжтой.

Тэгэхээр Ерөнхий сайдыг огцруулах асуудал 10 орчим хоногоор хойшлох нөхцөл байдал бүрдлээ.