Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

ДЭМБ Эболаг эмчлэх ийлдэсийг илгээхээ амлажээ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Эбола тахлаар давтан өвчилсөн болон  эдгэрсэн хүмүүсийн цуснаас гарган авсан шинэ ийлдэсийг ойрын хэдэн долоо хоногт багтаан Баруун Африк руу илгээхэд бэлэн болсон тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирлын туслах Мари Поль Кинигийн мэдэгдснээр тахлаар өвчилж байгаа хүмүүсд туслах шинэ төрлийн ийлдэсийг Либерийн лабораториудад боловсруулж байгаа гэнэ.

10 дугаар сарын 21-ний өдөр Женев хотноо сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ тэрбээр хоёр төрлийн вакцин бүтээх ажил маш хурдацтай урагшилж байгаа гэдгийг тэрбээр онцолжээ.

“Аюулгүй аргаар плазм гарган авч, халдвар авсан өвчтнүүдийг эмчлэх бэлдмэл гарган авахаар гурван оронд түншлэлийн хэлбэрээр ажиллаж байна” хэмээн доктор Кини мэдээлжээ. 

Ялангуяа энэ ажил Либерид ихэд урагштай байгаа, ойрын хэдэн долоо хоногт багтаан цус цуглуулан, боловсруулж, цаашид ашиглахад зориулан дахин боловсруулах боломж гарсан тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирлын туслах мэдээлжээ.

Шинэ төрлийн вакцинуудын клининк туршилт Европ АНУ, Африкд эхлэсэн, мөн эхлэхээр төлөвлөгдсөн байгаа юм байна.

Туршилтаар вакциныг аюулгүй гэж тогтоогдвол ирэх нэгдүгээр сараас эхлэн Баруун Африкд хэдэн мянган тунгаар ашиглаж эхлэх гэнэ.

Гэхдээ шинээр гаргаж ирсэн эм бүхий л шаардлагыг ханган, ойрын үед хэрэглэх боломжтой болно гэсэн батлагаа байхгүй юм байна.