Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Гол мөрнөө хамгаалах сэтгэлтэй хүн цөөхөн байдаг"

Г.Номин, iKon.mn
2014 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Сав газрын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Х.Сэвжидмаа

Нидерландын засгийн газрын буцалтгүй тусламжаар 2012 оноос хойш хэрэгжүүлж буй “Монгол оронд усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх нь” төслийн хүрээнд манай улсад 29 усны сав газар батлагдаж сав газар тус бүр захиргаатай болжээ

29 сав газар нийлээд жилдээ улсаас 2,5 тэрбум төгрөгийн санхүүжилт авдаг юм байна.

Сав газрын захиргаанууд ажиллах хүний тооны хувьд харилцан адилгүй бөгөөд  дунджаар 6-15 ажилтантай. Эдгээрээс хамгийн том нь буюу “Туул” голын сав газрын захиргаа 20 орчим ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ.

Сав газрын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Х.Сэвжидмаа “Сав газрын захиргаа байгуулагдсанаар хариуцах эзэнгүй байсан гол, мөрнүүд хамгаалах эзэнтэй болсон гэж хэлж болно.

Төрийн хамгаалалтад байдаг гэж заасан байдаг ч манай ард иргэдийн дунд гол мөрнөө хамгаалах сэтгэлтэй хүн цөөхөн байдаг. Гэтэл дийлэнх нь гол, мөрөн усаа бохирдуулахын төлөө байгаа юм шиг үйлдлүүдийг санаатай болон санамсаргүйгээр хийсээр байдаг”

Сав газрын захиргааны ажилтнуудын хувьд гол бохирдуулж байгаа этгээд дээр үйлдэл дээр нь очоод таслан зогсоох эрхгүй, хууль эрх зүйн орчин дутагдалтай байгаа ч бохирдуулж байгаа этгээдэд шаардлага тавьж гомдол гаргагчаар шүүхэд өгөн, хариуцлага тооцуулахаар ажиллаж байгаа ажээ.