Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

М.Зоригт: Төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд сошиалд орж ирэх ёстой

М.Санчир
2014 оны 10 сарын 22
MorninigNews.mn
Зураг зураг

УИХ-ын гишүүн М.Зоригттой түүний санаачилсан Интернэтийн эрх чөлөөний тухай хуулийн талаар ярилцлаа.

-Та Интернэтийн эрх чө­­лөөний тухай хуулийн төсөл санаачилсан. Энэ хуу­лийн ерөнхий санаа нь юу байх вэ?

-Монголчууд шинэ Үнд­сэн хууль, ардчилсан хувьс­галаар үнэт зүйл нь иргэд чөлөөтэй үгээ хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө олж авсан. Бид түүнийгээ амьд­ралдаа телевиз, ра­дио, сонин хэвлэлээр ба­тал­­гаа­жуулж чадсан. Ха­рин бидний амьдралд хур­дац­тай орж байгаа үгээ хэ­лэх цоо шинэ боломж нь ин­тернэт, сошиал медиа юм.

Энэ эрх чөлөөг боо­милох гэж эрх баригчид удаа дараа янз бүрийн үйлдэл гаргасан. Тиймээс үүнийг хэвлэл мэдээл­лийнх­тэй адилхан зохи­цуу­­лалттай болгох хэ­рэг­тэй юм байна гэдэг бодол эртнээс төрсөн. Ерөн­хий­дөө иргэн хүн интер­нэ­тийн орчинд үг хэлэх, эв­­лэлдэн нэгдэх, хэвлэн нийт­лэх эрх чөлөөг нь ба­тал­гаажуулах гэсэн са­наа.

Тиймээс хэсэг нөх­­­дийн хамт үүнийгээ хуу­лийн үзэл баримтлал бол­гож, цаасан дээр буулгаад, ганц хуудсанд багтах хэм­жээ­ний хуулийн төсөл бо­ловс­руулсан.

  • Нэг­дүгээрт тө­рийн зүгээс интер­нэтийн орон зайд иргэний үг хэ­лэх, хэвлэн нийт­лэхтэй хол­­боотой хя­налтын үйл ажиллагаа явуу­лахгүй байх. Ингэхлээр энэ төр­лийн үйл ажиллагаа явуул­­­даг төрийн ямар нэг бай­­­­гууллага ч мөн хэрэггүй гэсэн үг.
     
  • Хоёр­­­­дугаарт дээр дурьдсан бай­­гуул­лагыг төр байгуулах­­­­­­гүйгээс гадна сан­­­­­хүү­­жүүлэх­­­гүй байх ёстой. Ямар нэг байгуул­­лагад санхүү­­гийн дэмж­лэг үзүүлээд, түүгээр ажлаа хийл­гээд байж магадгүй. Тиймээс ийм зүйл байж болохгүй гэж байгаа юм. Мөн энэ эрх чөлөөг хязгаарласан хууль, тогтоол, журам, дүрмийг Засгийн газрын түвшинд болоод орон нутагт гаргаж болохгүй гэдэг санааг оруулсан.

-Интернэт орчинд үүссэн асуудал сүүлийн үед шүүх дээр очих нь элбэг боллоо. Энэ талаар тодорхой зохицуулалт хийгдэх үү?

-Асуудал үүссэн бол шүүхэд л хандах ёстой. Бидний өргөн барих гэж байгаа хуульд иргэний хуулиар шийдье гэдэг санаа байгаа. Саяхан сошиал ертөнцөд сайд А.Гансүх, иргэн Ц.Бат нарын хооронд асуудал үүсэхэд эрүүгийн гэмт хэрэг гэсэн байдлаар шүүхэдсэн байна лээ. Үүнээс үүдээд иргэний эрх, эрх чөлөө гээд олон асуудал үүссэн. Харин сүүлд тэр хоёр учраа олсон шиг байна билээ.

Бидний санаа их тодорхой. Нэг нь нөгөөгөө гүтгэсэн, тэр нь үнэхээр нэр хүндэд нь хал­гаатай байсан бол Ир­гэний шүүхээр шүүлгээд, буруугаа хүлээгээд, олон нийтээс уучлалт гуйгаад явах ёстой. Нөгөөтэйгүүр үгээ чөлөөтэй илэрхийлэх эрхийн цаана нөгөө хүний эрх хөндөгддөг.

Магадгүй би чиний нэр хүндэд халдаж болно шүү дээ. Тэгвэл энэ хуулийн үзэл санааны дөрөвт “Интернэт­ийн орчинд иргэний эрх зөрчигдсөн бол Иргэний шүүхээр шийднэ” гэж заасан байгаа. Түүнээс биш үүнийг зохицуулах тусгайлсан хуул­ийн зохицуулалт хэрэггүй.

-Хуулийн төсөл боловс­руулах ажлын хэсэгт ямар хүмүүс багтсан бэ?

-Нам эсвэл Засгийн газраас санаачлаад гаргаж байгаа бус УИХ-ын гишүүний эрхийн хүрээнд гаргаж байгаа хууль. Хуулийн төслөө боловсруулаад гишүүдэд танилцуулаад эхэлчихсэн байгаа. Одоогийн байдлаар хоёр долоо хоног болоход 30 гаруй гишүүн дэмжиж гарын үсгээ зурсан. Хэзээ ч өргөн барихад бэлэн. Удахгүй цахим орчинд иргэдээр хэлэлцүүлнэ гэж бодож байгаа. Гэхдээ одоогоор ил гаргаагүй байгаа. Учир нь эхлээд гишүүдийнхээ дэмжлэгийг авах хэрэгтэй байна.

-Энэ төрлийн хууль, эрх зүйн зохицуулалттай болсоноор бидэнд яг юу үлдэх юм бэ?

-Бид ардчилсан хувьсгал хийснээс хойш бараг 20 гаруй жил болчихож. Гэтэл бид өөрсдийн хариуцлагагүй байдлаас болоод эсвэл эрх баригчдын явцуу бодлогоос болоод нэг мэдэхэд л эрх чөлөөгөө алдаад эхэлчихэж. 2004 онд Н.Энхбаярын бүрэн засаглалын үед бол гудамжинд үгээ ч хэлж чадахгүй болчихсон байсан. Харин хүмүүс түүнийг халж чадсан болохоор энэ эрхээ буцааж авсан.

Өнөөдөр бид интернэт­ийн орчинд эрх чөлөөгөө батал­гаажуулж авахгүй бол болохгүй нь.

Өнөөдөр иргэд засаг төр­ийг чөлөөтэй шүүмжилж байна. Өнөөдөр бид интернэт­ийн орчинд эрх чөлөөгөө батал­гаажуулж авахгүй бол болохгүй нь. Монгол Улсын иргэн чөлөөтэй зорчино, амьдрах газраа өөрөө сонгоно гээд баахан зүйл ярьдаг. Гэхдээ тэр эрх чөлөөг нь эдлүүлэх эдийн засгийн суурь эрх чөлөөг нь өгч чадахгүй байна. Тиймээс нэн яаралтай эдийн засгаа эрчимжүүлж, иргэн бүртээ эрх чөлөөг нь олгох хэрэгтэй байна.

-Хүмүү­сийн дунд идэвх­тэй жиргэдэг УИХ-ын гишүүд тэр дундаа таныг хийх ажилгүй гэж багагүй шүүмжилдэг энэ тал дээр юу хэлэх вэ?

-Ардын мөнгө цаасаар цалинжаад, төрийн албанд зүтгэж байгаа төрийн жинхэнэ албан хаагч бол ажлын цаг хугацаанд бидэнд төрийн үйлчилгээг хүргэж байх үүрэгтэй. Тодорхой ажилтай Ерөнхий сайд эсвэл Засгийн газрын гишүүд нь ч юм уу орон нутгийн түвшний удирдлагууд, төрийн албан хаагчид сошиалд ажлын цагаар суух нь дэмий л дээ. Ажлаа хийж байх ёстой.

Төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд харин эсрэгээрээ иргэдийн маш идэвхтэй байдаг сошиалд орж ирэх ёстой. Ингэснээрээ иргэдэд илүү хүрч, тэдэнд үйлчилгээгээ сурталчилж, ойлгуулж, тусалж байх ёстой.

Мөн сошиалаар санал, хүсэлтийг нь ч авч болно шүү дээ. УИХ-ын гишүүд бол тэр биш шүү дээ. Бид чинь бодлого боловс­руулахад оролцож, хууль санаачилна, хянал­­тын үүрэг гүйцэт­гэнэ. Харин бидний хувьд бол иргэдтэй хамгийн ойр байх ёстой. Өдөр тутам, хоногийн 24 цагт иргэнд олддог байх ёстой.

Би амьдралд байгаа жишээ ярья л даа. Манай Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нэг сурагч өндөр оноо аваад МУИС-д орох болоод иртэл түүний хуваарь дээр нөлөө бүхий нэг хүний хүүхэд оронд нь ороод, түүнийг хувийн сургууль руу явуулчихаж.

Тэр хүүхдэд хотод таньж мэдэх хүн байхгүй болохоор ээж нь сандраад, хот руу гарсан байгаа юм. Харин энэ тохиолдолд яасан бэ гэхээр Сүхбаатар аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн гэж мэддэгээр нь надтай сошиалаар холбогдсон. Ингээд манай хүмүүс ээж­ийг нь хотод ирэхээс өмнө тухайн сургуулийн­хантай холбог­доод, намайг ажилдаа ирэх гээд түгжирч явахад бүх асуудлыг шийдчихсэн байсан.

Иргэний үг бодлого боловсруулагч төр­ийн түшээдэд шууд хүрч чаддаг, тэр нь эргээд амьд харилцаатай байна гэдэг нь сайшаалтай зүйл. Намайг хэтэрхий их цаг зарцуулж байна гээд байгаа. Гэхдээ сошиал медиад байна гэдэг чинь өдөржин компьютер тэврээд сууна гэсэн үг биш шүү дээ. Одоо энэ хоёр утас, ipad байна.

Түрүүнээс хойш дон дон гээд дуугараад байгаа нь иргэд надтай холбогдож, санал хүсэлт тавьж байгаагийн илрэл шүү дээ. Манай Сүхбаатар аймгийнхан надтай сошиал медиагаар бүгд холбоотой байдаг. Фэйсбүүк дээр Сүхбаатар аймгийн нэгдсэн групп бий. Тэнд аймгийн бүх нэг­жийн дарга, цэргүүд иргэдтэйгээ хамт байдаг. Тэндээс аймгийн удирдлагууд иргэдийнхээ тавьж буй өдөр тутмын асуудлыг шийдээд, миний хувьд илүү дээшээ төрийн түшээдэд дуулгах зүйлсийг нь холбож өгдөг. Би үүн шиг олон жишээ дурьдаж чадна.

Мөн бусаддаа үлгэр­лэхийг хичээдэг. Энэ сонгогдсон гишүүд иргэддээ ойр байгаач, ил байгаач, энэ шүүмжлэлээс битгий эмээгээч, хэдий чинээ ойр байж тэдний мэдээллийг авна төдий чинээ ажилд чинь тус болно гэдгийг би хэлдэг.

-Сүүлийн үед та гишүүд болоод иргэдээс хуулийн төсөлд оруулах санаа бодлыг нь авч байх шиг байсан. Хүмүүс ер нь ямар саналуудыг түлхүү оруулж байх юм?

-Яахав садар самуунтай хол­боотой асуудалд анхаар­аач гэх мэт олон зүйл бий. Гэхдээ дахин хэлэхэд энэ хуул­ийн үзэл санаа иргэдийн үг хэлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх үндсэн суурь эрхүүдийг батал­­гаа­жуулахад оршиж байгаа.

Интернэтийн эрх чөлөөний тухай х​уул­ийн үзэл санаа иргэдийн үг хэлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх үндсэн суурь эрхүүдийг батал­­гаа­жуулахад оршиж байгаа.

Түүнээс биш интернэтэд дотуур хувцасны дэлгүүр ажил­луулдаг гэх мэт зохицуулалт нь тусдаа шүү дээ. Мөн УИХ-ын гишүүд их олноор дэмжиж байна. Одоо ч гэсэн нэмэгдэж байгаа. Бараг 30 гарчихсан байх шүү.

-Садар самуун гэс­нээс насанд хүрэгчдэд зориулсан сайтуудыг хаасан нь багагүй шуугиан дэгдээсэн. Энэ төрлийн сайтууд байх ёстой юу?

-Юу дуртайгаа үзэж харах нь хүний эрхийн асуудал. Мэдээж насанд хүрээгүй хүүх­дүүд түү­нийг үзчих вий гэсэн болгоом­жлол нийгэмд байдаг. Гэхдээ түүн­ийг заавал бүхэлд нь хаахдаа биш тухайн түгээж байгаа серверт нь зохицуулалт хийж болно шүү дээ.

Сургуулиудад очиж байгаа интернэтээс нөгөө сайтуудад орж болохгүй байх гэх мэт. Техникийн арга шийдлүүд асар их шүү дээ. Түүнийг хийхгүйгээр хамгийн хялбар буюу тас хорих аргыг засаг төр хаяж чадахгүй яваад байна.

-Олон нийтийн дунд жиргээчид гэж нэг бүлэг үүсчихээд байгаа. Тэд фэйсбүүкчдэд ийм, тийм гэсэн дүн өгөөд байдаг. Тэдний хооронд үнэхээр ялгаа байна уу?

-Манайханд нэгнийгээ доош нь хийх гэх мэт ялгаа зааг их болчихлоо. Хот хөдөөгийн хөгжлийн ялгаа асар их байна. Хөдөөний биднийг хотын­хон “халтар” гэж дуудах юм. Өөрсдөө юун дээр тогтож, өдий зэрэгтэй яваа юм. Өнөөдөр нийслэлээс хэдий чинээ алслагдмал байна төдий чинээ хөгжил нь буурай байна. Баруун, зүүн хязгаарууд арай дэндүү байна.

Тухайлбал зүүн бүсийг Улаан­­баатар хоттой харьцуулахад үйлдвэр­­­­­лэлийн хэмжээ 17 дахин бага, ядуурлын түвшин гурав дахин гэх мэт дэндүү замбараагүй байна. Тиймээс Монгол Улс хөгжих гэж байгаа бол бүсээр нь жигд хөгжүүлэх бодлого байх ёстой. Мөн баян ядуугийн ялгаа асар их байна.

Монгол Улсад баян, ядуугийн зөрүү 250 дахин их байна. Өндөр хөгжилтэй Скандинавын орнуудад энэ зөрүү найм байна.

Монгол Улсад баян, ядуугийн зөрүү 250 дахин их байна. Өндөр хөгжилтэй Скандинавын орнуудад энэ зөрүү найм байна. Тэд 10 руу ойртохоос их айдаг гэнэ. 10-аас дээш гараад ирвэл хувьсгал болно, манайд болдог долоодугаар сарын 1-н шиг зүйл болно гэж үздэг.

Бид аливаа зүйл дээр бие биенийгээ ялгаж хардаг болчихож. Жиргээчдийг цагаан цамц, хар зангиатай харин фэйсбүүк­­­чдийг дууриамал жийнс­тэй хүмүүс гэж хараад байна. Үгүй шүү дээ. Яг бодит байдал дээр бүгд л адилхан. Энэ хоёрын орчинг хараад байхад хий хоосон цэцэрхсэн, нийслэл хүү болж маяглаж ядсан, хуурамж жийнстэй хүмүүс л дүүрэн байдаг шүү дээ.

Арга ядаад алдартай хүмүүс­­ийн хэлсэн үгийг өөрийн болгож, тахир дутуу бичсэн хүмүүс дүүрэн л байдаг шүү дээ. Шүүмж­лэхдээ тулбал үзэгдлийг бүхэлд нь шүүмжлэх ёстой. Фэйсбүүк, твиттерийн аль аль нь монголд хүчээ авсан зүйл. Тиймээс аль нэг нь илүү гэх боломжгүй.

Зураг