Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Шинэ үе"-ийнхэн ард түмнээсээ уучлалт хүсэв

Өглөөний сонин
2014 оны 10 сарын 22
MorninigNews.mn
Зураг зураг

Намар цагийн шоу тоглолтоо “Жинхэнэ жентельмен гэртээ байдаг”-аар нээсэн “Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарыг тойрсон хэл ам одоо ч хүмүүсийн ярианы гол сэдэв хэвээрээ.

Эгч дүү шиг ижилдэн дассан жүжигчин бүсгүйчүүдийн үл ойлголцол эцэстээ шүүх цагдаад тулж, нэг нь эмнэлэгт, нөгөө нь шоронд явахад хүргэснийг хэн хүнгүй л харж, өөр өөрсдийнхөөрөө тайлбарлаж суугаа нь лавтай.

Тэгвэл "Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино" гэгчээр хоёр жүжигчнийх нь эл явдал “Шинэ үе” продакшины уран бүтээлчдийн шүдний өвчин болоод байгаа сурагтай. Олон хоног амаа үдүүлсэн юм шиг явсан тэд саяхан ам нээж, ард түмнээсээ уучлалт гуйжээ.

Тодруулбал, тус продакшны захирал, гавьяат жүжигчин Н.Ариунболд “Манай продакшн нь 36-уулаа. Гэрээт уран бүтээлчидтэйгээ нийлээд 40 орчим.

Хамтлагийн маань нэгэн эд эс бидний хайртай дүү нар өчүүхэн уур бухимдлаас болж эрүүл мэнд, амьдралаараа хохирлоо. Уулын мод урттай, богинотой гэх үг бий.

Хаа газарт хоорондын үзэл бодлоос үүдэлтэй зөрчилдөөн байдаг. Өөрийгөө удирдах, уур уцаараа дарах ухаан дутаж дээ л гэж хоёр дүүдээ хэлэх байна.

Нийт үзэгчид, фэнүүдээсээ хоёр дүүгийнхээ болчимгүй алхмаас гарсан хэрэг явдлын өмнөөс уучлалт гуйя” хэмээн жүжигчин бүсгүйчүүдийн хэргийн талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн байна.

 

Зураг