Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

II төрөхийн инженерийн шугам сүлжээг нийслэлийн хөрөнгөөр засварлана

ikon.mn
2014 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлэх инженерийн шугам сүлжээний засварын ажлыг зохион байгуулах тухай” захирамж гаргалаа.

  • Нийслэлийн Хоёрдугаар амаржих газрын гадна инженерийн шугам сүлжээ
     
  • “Сэтгэмж” цогцолбор сургуулийн гадна дулааны шугам
     
  • 162 дугаар цэцэрлэгийн дотор цэвэр, бохир усны шугам, ариун цэврийн өрөөний засвар
     
  • Ургах наран хорооллын бохир усны шугам сүлжээ
     
  • Жаргалант тосгоны инженерийн шугам сүлжээ
     
  • Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн барилгын гадна дулааны шугамын ажлыг 2014-2015 онд хийж гүйцэтгэх бөгөөд эдгээр ажилд нийт  451 сая 151 мянган төгрөгийг төсөвлөжээ.

 
Уг мөнгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013-2014 онд санхүүжихээр батлагдсан боловч хэрэгжүүлэх боломжгүй болсон төсөл, арга хэмжээний хөрөнгөнөөс гаргахаар болжээ.