Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

ГАДААД ЦЭВЭР АКТИВ өмнөх сараас 70.1 тэрбум төгрөгөөр буурч -972.1 тэрбум төгрөг боллоо

ikon.mn
2014 оны 10 сарын 22
iKon.MN

- Монгол банкны статистик мэдээ 2014 оны 9 сар -

1. Инфляци

Жилийн инфляци 2014 оны 9 дүгээр сард улсын хэмжээнд 13.0 хувь, Улаанбаатар хотод 13.6 хувьтай байна.
Суурь инфляци 9 дүгээр сарын байдлаар жилийн 15.5 хувь байна.

 

2. Мөнгөний нийлүүлэлт

Мөнгөний нийлүүлэлт 2014 оны 9 дүгээр сарын эцэст өмнөх сарынхаас 65.3 тэрбум төгрөгөөр буюу 0.6%-иар буурсан бол, өмнөх оны мөн үеийнхээс 1588.7 тэрбум төгрөгөөр буюу 18.7%-иар өсч 10070.6 тэрбум төгрөгт хүрчээ.

 

3. Гадаад валютын улсын албан нөөц

8 дугаар сарын байдлаар гадаад валютын албан нөөц 1.4 тэрбум ам.доллар болж өмнөх сараас 0.8%-иар өссөн бол, өнгөрсөн оны мөн үеэс 50.1 %-иар буурчээ.

 

4. Хадгаламж

Нийт хадгаламж 9 дүгээр сарын байдлаар 6970.5 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 30.9%-иар өсчээ.

Үүнээс төгрөгийн хадгаламж 5215.1 тэрбум төгрөгт хүрч өмнөх сараас 4.3%-иар буюу 231.9 тэрбум төгрөгөөр буурсан бол, өмнөх оны мөн үеийнхээс 1130.6 тэрбум төгрөг буюу 27.7%-аар өссөн үзүүлэлттэй байна.

 

 

5. Зээл

2014 оны 9 дүгээр сарын эцэст нийт зээлийн өрийн үлдэгдэл 12.6 их наяд төгрөгт хүрч өмнөх сарынхаас 273.1 тэрбум төгрөгөөр буюу 2.2 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 2.4 их наяд төгрөгөөр буюу 24.2 хувиар өссөн байна.

Нийт зээлийн 4.7 хувийг чанаргүй зээл эзэлж байна.  Чанаргүй зээл өмнөх оны мөн үеэс 0.6 нэгж хувиар буурчээ.

 

6. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө

2014 оны 9 дүгээр сарын эцэст гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 827.3 тэрбум төгрөг болж өмнөх сараас 52.8 тэрбум төгрөгөөр буюу 6.0%, өнгөрсөн оны мөн үеийнхээс 47.7 тэрбум төгрөгөөр буюу 5.4%-иар буурчээ.

 

7. Гадаад, дотоод цэвэр актив

Гадаад цэвэр актив өмнөх сараас 70.1 тэрбум төгрөгөөр буюу 7.8 хувиар буурч -972.1 тэрбум төгрөг болов.

ГЦА - Өмнөх оны мөн үеэс 2907.1 тэрбум төгрөгөөр буюу 150.2 хувиар буурсан.

 

8. Худалдан авсан алтны хэмжээ

 

9. “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн санхүүжилтийн мэдээ

 

  • Дотоодын барилгын материал үйлдвэрлэгчдэд эргэлтийн хөрөнгийн санхүүжилт болон үйлдвэрлэлээ өргөтгөхөд шаардлагатай санхүүгийн дэмжлэг үзүүлхэд 202.5 тэрбум төгрөг
  • Зайлшгүй импортлох шаардлагатай барилгын материал (цемент, арматур)-ын улирлын шалтгаантай нийлүүлэлтийн хязгаарлалтыг арилгах зорилгоор 125.4 тэрбум төгрөг
  • Дотоодын банкуудаар дамжуулж, орон сууцны барилга барьдаг компаниудад, яг барилга барихад нь зориулсан зээлийг банкнаас олгоход зориулж 534.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ.