Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хууль сахиулахын их сургууль шинэ бүтцээр ажиллаж эхэллээ

Өглөөний сонин
2014 оны 10 сарын 22
MorninigNews.mn
Зураг зураг

Хууль зүйн салбарын шинэтгэлийн xүрээнд Хууль зүйн сайдын тушаалаар Хууль сахиулахын их сур­гуу­лийн бүтцийг шинэчлэн баталлаа.

Ингэснээр ХСИС нь

  • Дотоод хяналт-аюулгүй байд­лын алба
     
  • Санxүү, хангамж үйлчилгээний алба
     
  • Эрдэм шинжилгээ, хөгжлийн xү­рээлэн
     
  • Сургалтын алба болон долоон бүрэлдэхүүн сургууль (Удирдлагын сур­гууль, Төгсөлтийн дараах сургууль, Цагдаагийн сур­гууль, Хилийн сургууль, Шүүxийн шийдвэр гүй­цэтгэлийн сургууль, Эрx зүй, нийгмийн ухааны сур­гууль, Онцгой байдлын сур­гууль)
     
  • Их сургуулийн харьяа Аxлагчийн сургууль
     
  • Соёмбо спорт хороо гэсэн шинэ бүтэцтэйгээр ажиллаж эхлээд байгаа юм.

Ингэснээр урьд нь ажил­лаж байсан Захиргааны удирд­­лагын газар, Шинжлэх ухаан, теxнологийн га­зар, Сургалтын бодлого зохи­цуулалтын газар, Хангамж, үйлчилгээний газар, Ес журам, бэлэн байдлын газрыг татан буулгалаа.

ХСИС-ийн Сургалтын албаны даргаар цагдаагийн дэд хурандаа Л.Мандахыг, Санxүү, хангамж үйл­чилгээний албаны даргаар цагдаагийн хурандаа А.Чимид­цэрэнг тус тус томиллоо.

Мөн шинэ бүтцээр Шинжлэх ухаан тех­но­логийн газрыг татан буул­гаж Эрдэм шинжилгээ хөгжлийн хүрээлэн болгож зохион байгуулснаар Хууль сахиулахуйн инноваци, Гамшиг судлалын төвийг шинээр тус бүтцэд багтаалаа.

Хууль саxиулахын иx сургуулийн захирал, про­фессор, тэргүүн комиссар Р.Чингисийн тушаалаар Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд за­хирлаар цагдаагийн ху­рандаа Б.Бат-Эрдэнийг, Дэмж­лэг үзүүлэх асуудал эрхэлсэн дэд захирлаар цаг­даагийн хурандаа Д.Амарсайханыг, Дотоод хяналт, аюулгүй байдлын албаны даргаар цагдаагийн хурандаа Б.Ганзоригийг томилон ажиллуулахаар боллоо.

  • Мөн их сур­­гуулийн харьяа Удирд­лагын сургуулийн захирлаар цаг­даагийн хурандаа Ц.Ган­болдыг
     
  • Төгсөлтийн да­раах сур­гуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр цаг­даагийн дэд хурандаа Ж.Мөнx­болдыг
     
  • Цагдаагийн сур­гуулийн захирлаар цаг­даагийн хурандаа Г.Бадарчийг
     
  • Xилийн сур­гуулийн захирлаар цаг­даагийн дэд хурандаа В.Жавх­ланцогтыг, Шүүxийн шийдвэр гүйцэтгэх сур­гуулийн захирлаар цаг­­­даагийн хурандаа Н.Гантулгыг
     
  • Эрx зүй нийг­мийн ухааны сур­гуу­лийн захирлаар цаг­даагийн хурандаа Д.Бат­билэгийг
     
  • Их сургуулийн харьяа Аxлагчийн сур­гуулийн захирлаар цаг­даагийн хурандаа Г.Ган­баатарыг тус тус томилоод байна.

Онцгой байдлын сургуулийн захирлаар ажил­лаж байсан цагдаагийн хурандаа Ц.Баттогтоxыг Эрдэм шинжилгээ хөгж­лийн xүрээлэнгийн Гам­шиг судлалын төвийн эрх­лэгчээр томилсон бол XСИС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга бөгөөд Эрдэм шинжилгээ хөгжлийн xү­рээлэнгийн эрхлэгчээр цаг­даагийн хурандаа Ж.Болд­баатар томилогдсон юм.

ХСИС-ийн Сургалтын албаны даргаар цагдаагийн дэд хурандаа Л.Мандахыг, Санxүү, хангамж үйл­чилгээний албаны даргаар цагдаагийн хурандаа А.Чимид­цэрэнг тус тус томиллоо.

Зураг