Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Зам тээврийн ослын 97,2 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс гарчээ

ikon.mn
2014 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

"Зам тээврийн осолд өртөж хохирсон иргэдийн өдөр" -ийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Драгон төвийн урд талбайд 11:30-13:00 цагийн хооронд өдөрлөг зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээтэй холбоотойгоор осолд орж онхолдсон тээврийн хэрэгслүүдийг зориулалтын ачигч машин дээр байрлуулсан осол хэргийн хор уршигийг иргэдэд харуулсан цувааг 10:00 цагаас Офицеруудын ордны урдаас Энхтайваны өргөн чөлөөгөөр Драгон хүртэл явуулах бөгөөд уг цуваанд хар хорин захын зогсоолоос жагсаалд оролцох оюутан залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цуваа нэгдэж жагсан Драгон төв дээр очиж байрлах юм.

Драгон төв дээр осол хэргийн бодит байдлыг харуулсан фото зургийн үзэсгэлэн, осолд орж гэмтсэн автомашинуудыг дэлгэн харуулах ажээ. 

Мөн энэ өдрийг тохиолдуулан Нийслэлийн замын цагдаагийн газраас дараах уриалгыг гаргасан байна.