Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Шударга ёс эвсэл" Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар завсарлага авлаа

Ч.Болортуяа
2014 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:51 2014/10/22

-Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар 5 хоногийн завсарлага авлаа /2014.10.22/-

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дөнгөж сая эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх ёстой байсан.

Гэвч Шударга ёс эвслийн зүгээс хэлэлцэх  асуудлаар завсарлага авах санал гаргасан юм. Иймээс байнгын хорооны хуралдаан хойшиллоо.

12:45 2014/10/21

Д.Эрдэнэбат: Ерөнхий сайдыг огцруулах саналыг АН-ын бүлэг дэмжихгүй

 

Гэрэл зургийг Б.Бямба-Очир/ MPA.mn

УИХ дахь АН-ын бүлгээс хэвлэлийн хурал хийлээ. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат АН-МАХН, МҮАН-ын “Шударга Ёс” эвсэлтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, Ерөнхий сайдыг огцруулах  МАН, АН, “Шударга Ёс” бүлгийн гишүүдийн саналын тухайд байр сууриа илэрхийлсэн юм.

Өчигдөр хуралдсан АН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-д өргөн баригдаад байгаа Ерөнхий сайдыг огцруулах 28 гишүүний саналыг дэмжих боломжгүй гэж үзсэн байна.

Тэд  Ерөнхий сайд Н.Алтанхуягийг  хэд хэдэн үндэслэлгүй, тоо баримтын зөрүүтэй шалтгаанаар огцруулах санал өгсөн байсан

Мөн Ерөнхий сайдын төрөл садан төрийн албанд шургалж төсвийн хөрөнгийг шамшигдуулж байгаа гэсэн шалтгаан нь үндэслэлгүй мэдээлэл юм. Тиймээс манай бүлэг энэ саналыг дэмжихгүй гэж Д.Эрдэнэбат ярилаа.

Маргааш Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэж эхлэх юм байна.

АН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-д өргөн баригдаад байгаа Ерөнхий сайдыг огцруулах 28 гишүүний саналыг дэмжих боломжгүй гэж үзсэн байна.

Мөн өнгөрсөн амралтын өдөр хийгдсэн АН, МАХН-ын дарга нарын гарын үсэг зурсан хамтын ажиллагааны гэрээнд хэд хэдэн анхаарах ёстой заалт байгааг онцоллоо.

Тухайлбал, сонгуулийн тойрог, нэр дэвшигчдийн тухай заасан хэсэг, үйлдвэржилтийн тухай  заалтуудыг анхаарах шаардлагатай гэж үзсэн гэв.

Өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Батцогт АН-ын бүлэгт албан ёсоор орох саналаа өгсөн байна. Ингэснээр УИХ дахь АН-ын гишүүдийн тоо 35 болсон талаар АН-ын бүлгээс мөн мэдээллээ.



Харин Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэн АН-ын гишүүн Ж.Батзанданг намаас нь хөөх тухай асуудалд Д.Эрдэнэбат “Үүнийг УИХ дахь АН-ын бүлэг дээр хэлэлцэхгүй. Харин намын дүрмийн дагуу асуудлыг хэлэлцэх шаардлагатай гэж үзвэл хэлэлцэнэ.  Бүлгээс энэ тал дээр тайлбар хийх боломжгүй” гэв. 

11:51 2014/10/22

-Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар 5 хоногийн завсарлага авлаа /2014.10.22/-

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дөнгөж сая эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх ёстой байсан.

Гэвч Шударга ёс эвслийн зүгээс хэлэлцэх  асуудлаар завсарлага авах санал гаргасан юм. Иймээс байнгын хорооны хуралдаан хойшиллоо.