Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ он хамгийн дулаан жил болно

Б.Ууган, iKon.mn
2014 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн цаг агаарын хэм шинэ дээд амжилтуудыг тогтоосоор, энэ жил цаг уурын ажиглалтын түүхэн дэх 135  жилийн хугацаанд хамгийн дулаан жил болно гэнэ.

Энэ тухай АНУ-ын тэнгис, агаар мандал судлалын үндэсний газар шинэ судалгаандаа дурджээ.

Энэхүү илтгэлд дурдснаар есдүгээр сард манай гаригийн дундаж температур 15,720С байсан нь өмнө нь тэмдэглэгдэж байсан үзүүлэлтээс хавьгүй өндөр байгаа гэнэ.

Мөн тав, зургаа, наймдугаар саруудад ч температурын маш өндөр үзүүлэлт тэмдэглэгдсэн байна. Америкийн эрдэмтдийн тэмдэглэснээр энэ оны эхний есөн сард манай гаригийн дундаж температур 14,780С  байсан гэнэ.

Дэлхийн дулаарал болж байгаа гол шалтгаануудын нэг нь Дэлхийн агаар мандалд нүүрсхүчлийн хий цацагдсаны улмаас хүлэмжийн хий ихээр үүссэн.

Өмнө нь 1998 оны нэгээс есдүгээр сард л ийм өндөр үзүүлэлт ажиглагдаж байжээ.  Ингэснээр 2014 он бүхэлдээ өмнөх дээд амжилтуудыг эвдэх магадлалтай хэмээн АНУ-ын далай тэнгис, агаар мандал судлалын үндэсний газрын ахлах ажилтан Жессика Бланден мэдэгджээ.

Америкийн шинжээчдийн мэдээлж байгаагаар өнгөрсөн онд манай гаригийн дундаж температур 14,520С  байсан бөгөөд ингэснээр 1880 оноос хойших температурын үзүүлэлтээрээ өнгөрсөн он дөрөвдүгээр байранд бичигдэж байжээ.

Ийнхүү дэлхийн дулаарал болж байгаа гол шалтгаануудын нэг нь Дэлхийн агаар мандалд нүүрсхүчлийн хий цацагдсаны улмаас хүлэмжийн хий ихээр үүссэн гэж эрдэмтэд тайлбарлаж байна.

Өнгөрсөн жил гэхэд л агаар мандал дахь нүүрсхүчлийн хийн бөөгнөрөл 135 жилийн өмнөх түвшнээс хоёр дахин давсан байжээ.