Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ардын жүжигчин Ц.Батчулуунд туслах хандивын тоглолт өнөөдөр эхэлнэ

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

“Морин хуур” чуулгыг үүсгэн байгуулагч, уран сайхны удирдаач, Ардын жүжигчин Ц.Батчулууны эмчилгээний зардлыг бүрдүүлэх “Эгшгэн өргөл” сэтгэлийн аяны хүрээн дэх хандивын тоглолт өнөөдөр эхлэх гэж байна. 

Тоглолт 19.00 цагаас Соёлын төв өргөөнд эхлэх бөгөөд гурван өдөр үргэлжлэх юм.

Ардын жүжигчин Ц.Батчулуун гуай нэг сарын дотор элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай гэсэн оноштойгоор эмчлүүлж байгаа. Мэс заслыг Монголд хийдэггүй тул БНСУ-д хийлгэх шаардлагатай тул зардал нь 250-300 сая төгрөг.

Иймээс Ардын жүжигчний эмчилгээнд зориулан МУГЖ Г.Эрдэнэбат, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, Буриад улсын урлагийн Гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа тэргүүтэй хүмүүс хандивын тоглолт зохион байгуулахаар болсон юм. 

Түүнчлэн албан байгууллага хувь хүмүүсийн хандивыг Ц.Батчулууны ХААН банкин дахь 5031089680 тоот дансанд хүлээн авч байна. 

Мөн түүний эмчилгээний зардалд зориулан валютын дансанд мөнгө шилжүүлэх бол Ц.Батчулууны Худалдаа хөгжлийн банкин дахь 404187482 данс руу илгээх боломжтой.