Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Эбола халдварт өвчин дэгдсэн бүс нутгийн иргэдэд хувийн урилга, виз олгохгүй

ikon.mn
2014 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Эбола цусархаг халууралт халдварт өвчин 2013 оны сүүлээр Баруун Африкийн Сьерра-Леон, Либери, Нигери, Гвиней улсад дэгдэж, одоогийн байдпаар АНУ, Испани, Сенегал Улсад бүртгэгдээд байгаа билээ.

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар  тус өвчний тархалт өндөр байгаа  бүс нутгийн иргэдэд  тодорхойгүй хугацаагаар хувийн урилга, виз олгохгүй байгаа болно.

Манай байгууллага улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган, нэвтрүүлэх чиг үүргийнхээ хүрээнд иргэд эбола цусархаг халууралт халдварт өвчин бүртгэгдсэн бүс нутаг, улсад зорчихоос зайлсхийж, холбогдох улсын иргэдийг урихгүй байхыг зөвлөж гэж Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас мэдээллээ. 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА : 

Халдвар дамжих зам:

  • Өвчилсөн хүний гэмтсэн арьс салст, цус, шээс, бөөлжис, өтгөн болон тэдгээрээр бохирлогдсон орчны эд зүйлстэй шууд харьцах замаар халдвар дамжина.
  • Өвчтнийг хэвтүүлэн эмчлүүлж буй эмнэлгийн ажилтнууд халдвар хамгааллын чанд дэглэмийг сахиж мөрдөөгүй тохиолдолд халдвар эмнэлгийн дотоод халдвар байдлаар дэгдэх аюултай.

Халдварт өртөх өндөр эрсдэлтэй хүмүүс

  • Өвчтэй хүн, түүний ар гэр
  • Өвчтэй хүнтэй харьцсан эрүүл мэндийн ажилтан
  • Өвчлөл гарсан оронд зорчсон хүмүүс

Өвчний шинж тэмдэг

  • Халдвар авсан цагаас өвчний шинж тэмдэг илрэх хүртэлх нууц үе нь 2-21 хоног үргэлжилдэг.
  • Гэнэт өндөр 39-40 хэм хүртэл халуурч эхлэх ба бие сульдаж, булчин өвдөх, толгой өвдөх, хоолой эмзэглэлтэй болж өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч дараа нь бөөлжих, суулгах, гүвдрүүт тууралт гарах, хэвлийгээр өвдөх, нойрмог болох, нүдний салс улайх, артерийн даралт буурах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
  • Хүнд болон амь насанд аюултай үедээ цусархаг диатез илэрч, элэгний, бөөрний дутагдал, Төв мэдрэлийн системийн өөрчлөлт болон олон эрхтэн системийг хамарсан хүндрэлд хүргэнэ.

Оношлогоо:

  • Оношийг лабораторийн ийлдэс судлалын болон вирус судлалын шинжилгээгээр эцэслэн баталгаажуулна.

Вакцин ба эмчилгээ:

  • Одоогоор уг өвчнөөс сэргийлэх вакцин болон өвөрмөц эмчилгээний арга байхгүй.
  • Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас өгч буй зөвлөмж :
  • Дэгдэлт бүртгэгдэж буй улс орнуудад онцгой шаардлагагуй бол зорчихгүй байх.
  • Зайлшгүй шаардлагаар дээрх бүс нутгийн улс орнуудад очих тохиолдолд:
  • Халдвар авсан байж болзошгүй хүний цус, биеийн бусад шингэнд хүрэлцэхээс зайлсхийх;
  • Хувийн ариун цэвэр сайн сахих /гараа тогтмол угаах нь хамгийн чухал/
  • Хилээр нэвтрэхдээ орох, гарах хуудас дээр гэрийн хаяг, буух буудал, байрлах байр, холбоо барих хувь хүн/албан байгууллагын хаяг, утасны дугаарыг үнэн зөв бөглөх.
  • Дэгдэлт гарсан орнуудад зорчсон болон тэдгээртэй харьцсан хүмүүст өвчний дээрхи шинж тэмдэгүүдээс илэрвэл Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвд хандах шаардлагатай талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлж байна.