Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Эбола” вирусын талаар мэдээлэл өглөө.
Өнөөдрийн байдлаар Төв болон Баруун Африкийн орнуудад бүртгэгдсэн бөгөөд Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээллээо 9 оронд /Испани, АНУ, бусад нь Африкийн орнуудад/ илрээд байна.
Энэ сарын 14-ний байдлаар 9216 эбола вирусын халдварын тохиолдол илэрч, 4555 хүн /49,4%/ нас баржээ. Эбола вирусын халдвар цочмог явцтай үхлийн аюулд хүргэх өндөр эрсдэлтэй, вирусээр дамждаг халдварт өвчин юм.
Халдварлагдсан хүмүүсээс 50-90 хүртэлх хувь нь нас барах магадлалтай байдаг байна. Халдвар нь хүнээс хүнд дамждаг. Одоогоор манай улстай хамгийн ойр БНХАУ, ОХУ-д вирусын халдвар илрээгүй ч БНХАУ-ын Бээжин хотын нисэх буудалд вирусын халдвар авах магадлал 97 хувьтай гэдгийг тогтоожээ.
Өвчилсөн хүний гэмтсэн арьс салст, цус, шээс, бөөлжис, өтгөн болон тэдгээрээр бохирлогдсон орчны эд зүйлстэй шууд харьцах замаар халдвар дамжина.
Өвчтнийг хэвтүүлэн эмчлүүлж буй эмнэлгийн ажилтнууд халдвар хамгааллын чанд дэглэмийг сахиж мөрдөөгүй тохиолдолд халдвар эмнэлгийн дотоод халдвар байдлаар дэгдэх аюултай гэдгийг анхааруулж байна.
Эбола вирусын илрэх шинж тэмдэг:
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас дараахь зөвлөмжийг хүргүүлж байна.