Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Эболагийн эсрэг туршилтын вакцин

Зууны мэдээ
2014 оны 10 сарын 20
Зууны мэдээ
Зураг зураг

Канадын Засгийн газар Эбола өвчний эсрэг 800 тун туршилтын вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага руу илгээх гэж байна.

Туршилтын вакциныг гурав хувааж нийлүүлэх бөгөөд эхний хэсгийг өнөөдөр илгээх юм. ДЭМБ тус вакциныг Эболад хамгийн их өртсөн орнуудад хэрэглэх юм.

Эболагийн эсрэг вакциныг Канадын Виннипег хотын Микробиологийн үндэсний лабораторид боловсруулан гаргаж авчээ. Эдүгээ вакциныг АНУ-ын армийн судалгаа шинжилгээний хурээлэн дээр хүмүүс дээр туршиж байна. Үүний өмнө амьтад дээр туршихад сайн үр дүн үзүүлжээ.

Америкийн New Link Genetics компани Канадын вакциныг үйлдвэрлэх эрхийг авчээ. Тус компани хоёр сарын дараа Эболагийн вакциныг олноор нь үйлдвэрлэхээр зэхэж байна.

 

Зураг