Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ахуйн хүрээний гал түймрээс болгоомжил

Э.Пагма
2014 оны 10 сарын 20
Монголын мэдээ
Зураг зураг

Өнгөрсөн хоногийн хугацаанд НОБГ-т объектын гал түймрийн дөрөв, гал түймрийн зөрчлийн 13, аврах ажиллагааны хоёр дуудлага ирж нийслэлийн Аврах анги, харьяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах ангиудын бүрэлдэхүүн тухай бүрт нь шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.

Объектийн гал түймрийн тухайд цахилгааны утас, шимэгч амьтны утаатай хор, айлын хашаан дахь овоолсон хог, жорлон, шар өвс, нүүрстэй амбаар зэрэг шатаж байсныг харьяа дүүргийн гал унтраах ангиуд унтраасан байна.

Тиймээс НОБГ-аас ахуйн хүрээний галаас сэрэмжилж, хог, шар өвсийг хамж, хогийн цэгт шатаахыг анхааруулж байна.

 

Зураг