Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

С.Цэрэнчимэд жиндээ нэгдүгээрт бичигджээ

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн тэргүүлэх бөхчүүдийн дэлхийн ээлжит чансааг гаргажээ. Энэ удаа Узбек улсын Ташкент хотод болсон ДАШТ, БНСУ-ын Инчеон хотод болсон Азийн наадмын дүнг тусгасан байна.
 

Эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд 8 жингийн 5 жинд нь (С.Романов 65 кг, Х.Цаболов 70 кг, Д.Царгуш 74 кг, А.Садуллаев 86 кг, А.Гадисов 97 кг) оросын бөхчүүд түүний дотор шинэхэн 4 аварга тэргүүлсэн байна.

57 кг-ын жинд БНАСАУ-ын бөх, азийн наадмын аварга Хак Жин Жонг тэргүүлж хоёрдугаарт нь мөн улсын бөх, олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга Кьонг Ил Янг орж 61 кг-ын жинд Азербайжаны бөх, дэлхийн аварга Хажи Алиев, 125 кг-ын жинд туркийн бөх, дэлхийн аварга Т.Акгуль нар тэргүүлсэн байна.

Манай эрэгтэй тамирчдын чансаа:

  • 57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр Ү дугаарт
     
  • Олон улсын хэмжээний мастер Б.Номин ХI дүгээрт
     
  • Олон улсын хэмжээний мастер Д.Цогтбаатар ХҮI дүгээрт
     
  • 61 кг-ын жинд ДАШТ-ний хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер Э.Ням-Очир III дугаарт
     
  • Оюутны дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер Т.Түвшинтулга ХIII дугаарт
     
  • 65 кг-ын жинд Гавьяат тамирчин Г.Мандахнаран III дугаарт
     
  • 74 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат ХҮI дугаарт
     
  • 86 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн ХХ дугаарт
     
  • 97 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга ҮIII дугаарт
     
  • Олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат ХI дугаарт бичигдсэн байна.

70 кг-ын жинд дэлхийн эхний шилдэг 20 бөхийн тоонд манай бөхчүүдээс багтаагүй байна.



Эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд 8 жингийн  4 жинд нь (Э.Тосака 48 кг, С.Йошида 53 кг, Ч.Хамада 55 кг, К.Ичо 58 кг) японы бөхчүүд тэргүүлсэн байна. 63 кг-ын жинд украиний бөх, дэлхийн аварга Ю.Ткач, 69 кг-ын жинд ХБНГУ-ын бөх, дэлхийн аварга А.Фокёна, 75 кг-ын жинд АНУ-ын бөх, дэлхийн аварга А.Грей нар тэргүүлсэн байна.

Манай эмэгтэй тамирчдын чансаа:
 

  • 60 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер, дэлхийн аварга С.Цэрэнчимэд жиндээ анх удаа нэгдүгээрт бичигджээ.
     
  • 48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл ХҮ дугаарт
     
  • 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа ХII дугаарт
     
  • 55 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн Ү дугаарт
     
  • Олон улсын хэмжээний мастер А.Батцэцэг ХI дүгээрт
     
  • Олон улсын хэмжээний мастер П.Орхон ХҮ дугаарт
     
  • 58 кг-ын жинд Гавьяат тамирчин Т.Мөнхтуяа ХI дүгээрт
     
  • 63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг ХIII дугаарт
     
  • 69 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг IХ дүгээрт
     
  • Олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг ХҮII дугаарт,
     
  • 75 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Бурмаа IҮ дүгээрт бичигдсэн байна.

 

 МЧБХ, Д.Өлгийсайхан