Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Японы хоёр дахь эмэгтэй сайд огцорлоо

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 10 сарын 20
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:36 2014/10/20

Мидори Мацушима

Японы Худалдаа, Үйлдвэрийн сайд Юко Обучи огцорсноос цагийн дараа өөр нэг эмэгтэй сайд Мидори Мацушима огцрох өргөдлөө өгчээ.

58 настай Хууль Зүйн сайдыг сонгуулийн кампанит ажиллагааны үеэр цаасан дэвүүр тараасан нь сонгуулийн хууль зөрчсөн хэрэг гэж сөрөг хүчнийхэн үзэж шүүхэд өгөөд байсан юм.

Ийнхүү Абегийн кабинетын хоёр ч эмэгтэй сайд зэрэг шахуу хэл аманд орж огцрох болсон нь түүний засгийн газрын байр суурийг ганхуулаад байна.

10:58 2014/10/20

Японы ЗГ-ын эмэгтэй сайд огцрох өргөдлөө өглөө

Ерөнхий сайд Шинзо Абегийн багт ажиллаж байгаа Худалдаа, Үйлдвэрийн сайд Юко Обучи санхүүгийн дуулианаас болж огцрохоор боллоо.

Түүнийг улс төрийн намынхаа дэмжигчдийн хандивласан мөнгийг зүй бус зорилгоор ашигласан гэж буруутгаж байгаа юм.

Ерөнхий сайд байсан Кейзо Обучигийн охин, 40 настай, хоёр хүүхдийн эх тэрээр өнөөдөр парламентын хороонд тайлангаа танилцуулсны дараа огцрох өргөдлөө өгөх гэнэ.

Хоёр сар орчмын өмнө Абе сайд нарын танхимаа шинэчлэхдээ эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс таван эмэгтэй сайд оруулаад байсны нэг нь Юко Обучи байлаа.

Түүнийг Японы анхны эмэгтэй ерөнхий сайд болох боломжтой хүн гэж Япончууд үздэг юм.

Энэ явдал нь ерөнхий сайд Абегийн рэйтингд ч нөлөөлж эхэлсэн байна.

Обучиг буруутгах үндэслэл нь түүний бүлэглэл намынхаа хандивын сангаас 2009-2011 оны хооронд 43 сая иений (400,000 доллар орчим) хөрөнгийг тодорхой арга хэмжээнүүдэд зарцуулж байсан ба харин 2012 оны арга хэмжээнийх нь санхүүгийн баримт байхгүй байгаагаас болсон гэж NHK мэдээлжээ.

Мөн уг сангийн мөнгөөр 2012 онд түүний эгч болон хүргэн ахынх нь компаниас 3.8 сая иений бараа худалдаж авсан тухай дурджээ.

Энэ бүхэн сөрөг хүчин болох Ардчилсан намынхны гол зэвсэг болж Абегийн засгийн газрын нэр хүндийг унагахаар ашиглаж байна.

Обучигээс гадна Хууль Зүйн сайд Мидори Мацушимаг сонгуулийн хууль зөрчиж сонгогчдод цаасан дэвүүр тараасны төлөө Ардчилсан намынхан өнгөрөгч Баасан гарагт шүүхэд өгөөд байна.

Эх сурвалж: Reuters