Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар-Дархан хооронд Рейлбусаар 8900- 20700 төгрөгөөр зорчино

Б.Ану
2014 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

УЛААНБААТАР-ДАРХАН ХООРОНД РЕЙЛБУС АЯЛНА

Улаанбаатар төмөр замын даргын шийдвэрээр РА-2 төмөр замын автобус буюу рейлбусыг аравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Дархан-Улаанбаатар хооронд өдөр бүр аялуулахаар болов. 

Рейлбус өглөөний 09:40 -д Улаанбаатараас гарч, 13:33 -д Дарханд ирэх бөгөөд Дарханаас 13:54 -д гарч, Улаанбаатарт 18:12 -д ирэх юм байна. 

Улаанбаатар-Дарханы чиглэлийн РА-2 рейлбус:

  • Улаанбаатараас хөдлөх 09:40;
  • Зүүнхараа өртөөнд 12:02 -д ирж, 12:07 -д хөдлөх;
  • Дарханд очих 13:33;

Дархан- Улаанбаатарын чиглэлийн РА-2 рейлбус:

  • Дарханаас хөдлөх: 13:54;
  • Зүүнхараа өртөөнд 15:24 -д ирж, 15:35 -д хөдлөх; 
  • Мандал өртөөнд 16:46 -д ирж, 16:50 -д хөдлөх; 
  • Улаанбаатар-2 өртөөнд 18:04 -д ирж, 18:06 -д хөдлөх 2 минутын зогсолттойгоор аялна. 

Рейлбусаар Улаанбаатар-Дархан хооронд том хүн 20700, хүүхэд 8900 төгрөгийн,  Улаанбаатар-Зүүнхараа хооронд том хүн 17300, хүүхэд 7300 төгрөгийн, Зүүнхараа-Дархан хооронд том хүн 15500, хүүхэд 6900 төгрөгийн үнэтэй  тасалбараар тус тус зорчино гэж УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН УДИРДАХ ГАЗАР мэдээлж байна.