Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Баянхошууны 4,6 км замыг өнөөдөр бүрэн нээнэ

ikon.mn
2014 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн авто замын сангийн хөрөнгө оруулалтаар 2014 оны 05 дугаар сарын 09-нөөс эхэлсэн Зурагтын шинэ эцсээс Баянхошууны уулзвар хүртэл “Хувьсгалчдын гудамж”-ны 4.6 км авто замын ажил бүрэн дуусч өнөөдөр 11:40 цагаас албан ёсоор нээгдэнэ. 

Тус замын барилгын  ажлыг "Экспрессзам" ХХК гүйцэтгэсэн. Далан суурийн нягтруулалт, хуучин хучилтыг дахин боловсруулж, ресайклдаж, цементээр бэхжүүлсэн суурь, замын доогуур ус зайлуулах 5 төмөр бетон хоолой цутгаж угсрах ажлууд болон гэрэлтүүлэг, явган хүний замын ажлыг бүрэн хийжээ.