Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

“Гэрэг” сэтгүүлээс заавал унших зургаан нийтлэл (№29)

"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
2014 оны 10 сарын 20
"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
Зураг зураг

“Монблан”-ы 180 сая төгрөгийн “Чингис хаан” үзэгнээс дэлхийн тансаг брэндүүд Монголын эдийн засаг гуйвсан энэ үед хүртэл ашигтай ажилласаар байгаа нууц, “засвартай” байгаа Засгийн газар, замаасаа гээгдсэн Б.Ганболдын тухай хүртэл “Гэрэг” сэтгүүлээс заавал унших зургаан нийтлэлийг сонирхуулж байна.

Гуйвахгүй тансаглал

“Авторын булан”, сэтгүүлч Ж.Тэгшжаргал

...Одоогоос яг таван жилийн өмнө, тодруулбал 2009 оны аравдугаар сарын 22-нд дэлхийн тансаг зэрэглэлийн барааны зах зээлд тэргүүлэгч “LV” Монголд салбараа байгуулж, төв талбайг эзэгнэсэн нижгэр нээлт хийж байлаа. Жилд 9.4 тэрбум ам.долларын бараа худалддаг нь Монголын ДНБ-тэй бараг дүйх эл брэнд дэлхийн ердөө 50 улсад салбартай.

Тэдний нэг нь Монгол бөгөөд манайхаас эдийн засгаараа илүү Эстони, Латви, Серб, Хорват, Венесуэл, Аргентинд эдний дэлгүүр байдаггүй байх жишээтэй. Баярлах, гайхахын аль нь зүйтэйг мэдэхгүй. Шалтгааныг нь харин “LV”-гийн гүйцэтгэх захирал Ив Карсель мэдэж байгаа. Тэрбээр “Wall Street journal”-д өгсөн ярилцлагадаа “Тансаг зэрэглэлийн бараа зарж буй бол чамд Монголд 1000-2000 үйлчлүүлэгч л хангалттай. Тэрнээс биш иргэдийнх нь дундаж орлого доогуур, улс төрийн орчин таагүй байх нь хамаагүй” хэмээн ярьжээ. Энэ бол хамгийн шулуухан, шударга хариулт байх...

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ (№29) дугаараас уншина уу.  

“Зам засвартай” байна

“Авторын булан”, ерөнхий эрхлэгч С.Батбаатар

...Засгийн газраа шинэ бүтэц, бүрэл­дэх­үүн­ээр ажиллуулах санаачилга дэвшүү­лэн, өөр лүү нь чиглэсэн довтолгооны эрчийг сулруулж амжсан Н.Алтанхуягийг огцруулчихна гэсэн итгэл төсөл өргөн баригчдад өөрсдөд нь ч байхгүй л байгаа болов уу даа. Тогтоолын төслийг 14 хоногт баг­таан хэлэлцэх учиртай.

Тэр нь Төсвийн тухай хуулийг арваннэгдүгээр сарын 15 гэхэд баталсан байх ёстой хугацаатай таарч, МАН-ынхан Төсвийн хэлэлцүүлгийг хойшлуулах саналыг араас нь угсруулан тавьж байгааг харвал сөрөг улс төр л явж байгаа хэрэг. Ийнхүү Монголын улс төр дуу чимээтэй, тоос шороо бужигнасан, энд тэндгүй нүх ухаж, шороо овоолсон дүр зурагтай болчихлоо...     

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ (№29) дугаараас уншина уу.  

Утаанаас салах ухаалаг арга

“Сэдэв” булан, сэтгүүлч Г.Ариунзул

...Ашиг гэхээсээ илүү алдагдал дагуулаад байгаа сайжруулсан зуух, түлштэй холбоотой төсөл хөтөлбөрүүдээ хойш нь тавиад агаар мандалд ямар ч утаа ялгаруулдаггүй, байгальд хоргүй, дэлхий нийтийн хэрэглээ болсон хийн түлш ашиглавал гэр хорооллын утааг багасгах, цаашилбал утаан манангаас бүрмөсөн салах боломж байх шиг.

Манай орны хувьд хийн түлш нь нэн шинэхэн салбар бөгөөд одоогоор үүнийг цахилгаан, дулааны сүлжээнээс алслагдсан хувийн хаус, хийн түлш хэрэглэдэг автомашин болоод аж ахуйн нэгж байгууллага, нийтийн хоолны салбарт түлхүү хэрэглэж байна. Харин өрхийн дулаанд хэрэглэх асуудал үндсэндээ сөхөгдөлгүй явсаар өнөөг хүргэв. Уг нь энэ түлшийг хэрэглээд сурчихвал нэг сумаар хэд хэдэн туулай буудчих боломж байгаа юм...

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ (№29) дугаараас уншина уу.  

Их хотын шинэ эзэд

“Сэдэв” булан, сэтгүүлч У.Бямбаням  

...Сайндаа л цайны сүү, хоолны мах дөхүүлж, холын хамаатнаа царайчлан, болохгүйд хүрвэл оюутны дотуур байр бараадна.  Би ч ялгаагүй яг л энэ замаар алхаж явлаа. Гэхдээ тэр цаг зургаан жилийн өмнө.
 
Хотын амьдралтай үг хэлээ ололцох гэсэн тэдний эрмэлзэлд өөр олон бэрхшээл бийг шинэхэн танилууд маань бидэнд ярьсан. Улаанбаатар бол шинэхэн эздийн хувьд том орон зай. Эрчимтэй, хурдацтай амьдрал тэр чигээрээ тэмцэл учраас чамд найр тавих хүн төдийлэн олон биш гэдгийг туршлагажсан нэг нь олж мэджээ.

Харин шинэхэн оюутнуудын хувьд ихэвчлэн харь хөндий, ганцаардсан мэдрэмж тээдэг. Тиймээс арван жилийн ангийнхан, сумынхан, бусад сумдаас ирсэн оюутнуудаар өөрсдийн хүрээг бүтээдэг. Дээр бидний уулзсан зургаан оюутан ч яг л энэ зарчмаар нөхөрлөжээ...

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ (№29) дугаараас уншина уу.  

Мангаа явлаа

“Дуулиан” булан, сэтгүүлч А.Амармэнд

...Дэлхийн хөлбөмбөгийн холбооны зүгээс хэрэгжүүлсэн төслийн мөнгийг шамшигдуулсан зэрэгт Б.Ганболдыг нэлээд хэдэн жилийн өмнөөс буруутгасаар ирсэн ч Монголын хөлбөмбөгийн холбоо дөрвөн жилд нэг болдог хуралд хуучин удирдлага, өөрийн талын хүмүүсийг оролцуулах замаар ахин сонгогдсоор өдийг хүрсэн юм.

Тэгвэл Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос Б.Ганболдод оногдуулсан шийтгэл нь Монголын хөлбөмбөгийн холбоонд 17 жилийн турш засагласан үхширсэн удирдлагыг солих таатай боломж болж мэдэхээр байна...

Нийтлэлийн үргэлжлэлийг унших бол ЭНД дарна уу.  

“Монблан”-ы “Чингис хаан” 180 сая төгрөгийн үнэтэй

“Монголоор” булан, сэтгүүлч Г.Ариунзул

...Эйнштейн, Махатма Ганди, Леонардо да Винчи, Достоевский, Хэмингуэй гээд түүхийн хуудаснаа нэр нь бичигдэн үлдсэн алдартнуудад зориулан хөшөө босгох, нэрэмжит шагнал зохион байгуулах гээд олон янзаар хүндэтгэл үзүүлдэг. Тэгвэл тэднийг алдаршуулах бас нэг бүтээлч арга нь оюун ухаант хүмүүний эрхэм хэрэглээ болсон үзэгний үйлдвэрлэл юм.

Дэлхийн хамгийн тансаг үзэг үйлдвэрлэгч “Монблан” (Montblanc) брэнд нь түүхэн цаг үеийн агуу удирдагчид, хөгжмийн зохиолчид, яруу найрагч, зохиолчдод зориулан  “Limited Edition” цуврал гаргадаг бөгөөд тус цувралд “Чингис хаан” үзэг орсон тухай энэ дугаартаа онцолж байна...

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг” сэтгүүлийн шинэ (№29) дугаараас уншина уу.  

Зураг