Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн найрал дууны уралдааны шилдгүүд

ikon.mn
2014 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг даргын ивээл  дор жил бүр зохиогддог Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 22 дахь удаагийн уралдааныг нийслэлийн хэмжээнд амжилттай зохион байгуулаа.

Анхан шатны шалгаруулалтанд Нийслэлийн 9 дүүргийн 74 сургуулийн 4000 гаруй хүүхэд оролцсоноос төгсгөлийн шатны шалгаруулалтанд 9 дүүргийн 21 сургуулийн 1530 хүүхэд, 27 багш  авъяас чадвараа сорьжээ.

 

Уралдааны шагналтанууд:

 

  • 1 дүгээр байранд Сүхбаатар дүүргийн Монгол- Оросын хамтарсан 3 дугаар сургууль
     
  • 2 дугаар байранд Баянгол дүүргийн  “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль
     
  • 3-р байранд Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль
     
  • Тусгай байранд Хан-Уул дүүргийн 52 дугаар сургууль
     
  • Тусгай байранд Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль
     
  • Шилдэг удирдаач багшаар Монгол –Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн  хөгжмийн багш Р.П Арефьев
     
  • Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн хөгжмийн багш Ц.Гандолгор
     
  • Шилдэг найралжуулагч багшаар Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн хөгжмийн багш Д.Эрдэнэбаяр нар тус тус шалгарлаа.


Шагналтнуудын нэгдсэн гала концерт Нийслэлийн өдрийн хүндэтгэлийн нэгэн гол арга хэмжээ болж, энэ сарын 29-ний өдөр Соёлын төв өргөөнд болох юм.