Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

АМЖИЛТ: ОУХМ З.Ганбаатар медалийн салхийг хагаллаа

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Солонгосын Инчеон хотноо болж буй “Инчеон-2014” паралимпийн Ази тивийн XI наадамд ОУХМ З.Ганбаатар хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр эрэгтэйчүүдийн сонгомол гар бууны 50 метрийн дасгалд 162.9 оноо авчээ.

Тэмцээний төрөлд Ираний тамирчин алт /192.8 оноо/, Хятадын тамирчин мөнгөн медаль /183.1 оноо/ хүртсэн байна.

Энэ наадамд манай улсаас спортын 9 төрлөөр 66 тамирчин, 22 дасгалжуулагч оролцож байгаа бөгөөд анх удаагаа суугаа волейбол, хонхот бөмбөгийн эрэгтэй баг, ширээний теннис, усанд сэлэлтийн төрөлд оролцохоороо онцлог наадам болж байна.

Засгийн газрын шийдвэрээр Пара спортын тамирчдыг Ази тивийн XI наадамд оролцуулахад дэмжлэг үзүүлэх зардалд Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас 140 сая төгрөгийг гаргаж өгсөн билээ.