Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: 1000 инженер бэлтгэх төслийн нээлт болно

ikon.mn
2014 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Blue Sky Tower-ийн 3 давхарт

09:00 цагт: Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд сан хөмрөг үүсгэгч байгууллагуудын ховор үнэт баримтаар төрийн архивын сан хөмрөгийг нөхөн баяжуулах, бичмэл түүхийг арвижуулах, зорилготой Нийслэлийн түүхэнд холбогдох баримтыг хүлээн авах ёслолын ажиллагаа болно. Мөн “Нийслэлийн он цагийн түүхэн хэлхээс” цахим номын нээлт, “Түүхээ бичье” аяны шагнал гардуулах ажиллагаатай.

Хангарьд ордны 6 давхарт

10:00 цагт: Нийслэлийн 375 жилийн ой, “Нийслэлийн өдөр”-өөр Их хотын хямдралтай худалдааг зохион байгуулах гэж байна. Энэ үйл ажиллагаанд ямар аж ахуйн нэгжүүд оролцож, бараа бүтээгдэхүүнээ хэдэн хувиар хямдруулах талаар ЗАА-ны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсээс мэдээлэл өгнө. 

Нисэхийн 134-р цэцэрлэгийн дэргэд

11:00 цагт: Шинэ цэцэрлэг нээлтээ хийнэ.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн байранд

11:00 цагт: Шүүгчийн хараат бус байдлыг хангахад чиглэгдсэн "Нөлөөллийн мэдүүлэг" сэдвээр болон Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүхийн шүүн таслах ажиллагааны мэдээ, цаг үеийн бусад асуудлаар хэвлэлийн хурал зарлаж байна. 

Хөдөө аж ахуйн их сургууль дээр 

11:00 цагт: Хүнсний хаягдлын талаар хэлэлцэх оюутны эрдэм шинжилгээний хурал эхэлнэ.

Үндэсний мэдээллийн төвд

12:30 цагт: Өвөр монголчуудыг Монгол Улсаас хомроголон гаргаж байгаа талаар “Нэгдсэн Монгол” ТББ-аас мэдээлэл хийнэ.

 ШУТИС-ийн Номын сангийн байрны зургаан давхарт 

14:30 цагт: 1000 инженер бэлтгэх төслийн нээлт болно.