Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Унгар-Монголын бизнес форумд оролцов

ikon.mn
2014 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Унгар улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд “Унгар-Монголын бизнес форум”-д оролцож үг хэллээ.

Бизнес форумыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар, Монгол улсаас Унгар улсад суугаа Элчин сайдын яам,Унгарын Үндэсний худалдааны төв,Унгарын Худалдаа,аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулсан юм.

Унгарын талын зохион байгуулагчдын зүгээс хоёр орны хамтын ажиллагааны талаар танилцуулсан бол Монголын талаас оролцогчид Унгарын бизнес эрхлэгчдэд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинг танилцуулав.

Бизнес форумд Монголын 26 компани,Унгарын 80 гаруй компаний төлөөлөгч оролцлоо.

Мөн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Төв Европын их сургуулийг үндэслэгч Жорж Соростой Будапешт хотноо уулзан Төв Европын Их сургуульд зочлон лекц уншлаа.