Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Эболатай хүмүүсийг асарч байгаа сувилагчийг Обама үнсжээ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Техас мужийн нэгэн эмнэлгийн ажилтан Эбола вирусээр халдварласнаар АНУ-д энэ өвчний хоёр дахь тохиолдол албан ёсоор бүртгэгдсний дараа АНУ-ын тэргүүн Барак Обама хүмүүсийн цочролыг арилгах арга хэмжээ нэн даруй авахаар шийджээ.

Эбола тахлыг засгийн газрын өндөр түвшинд авч үзэж байгаа, Америкт өнөөдөр тахал өргөн тархах эрсдэл бага хэмээн Барак Обама мэдэгдэж байсан юм.

Гэхдээ тэрбээр иргэдээ цочролд орохгүй байхыг ятгахын тулд Эмори их сургуулийн эмнэлэгт Эбола тахалтай хүмүүсийг эмчилж байгаа сувилагчидтай биечлэн  уулзсан тухайгаа ярьжээ. “Би Эморид зөвхөн эмч нартай төдийгүй, сувилагч нартай гар барилцаж, үнссэн. Тэдэнд баатарлаг үйлс хийж байгаад нь талархал илэрхийлсэн юм. Тэд юу хийж байгаагаа сайн мэдэж байгаа, миний бие ч зүгээр байна” хэмээн

Барак Обама өгүүлээд Эбола вирус ханиах, найтаах зэргээр ханиад шиг дамждаггүй гэдгийг онцолжээ. 



​Обама саяхан хоёр дахь удаагаа төлөвлөсөн айлчлалаасаа татгалзсан юм. Учир нь тэрбээр “Эболагийн хямрал”-тай тэмцэх Засгийн газрын ажлыг хянахын тулд ийнхүү Цагаан ордонд үлдэхээр шийджээ

The New York Times сонины мэдээлж байгаагаар төрийн тэргүүн Баруун Африкт дэгдээд байгаа үхлийн аюултай вирустай тэмцэхэд илүү эрчимтэй ажиллахыг олон улсад хандан уриалсан байна.