Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгод мөргөлдөөн боллоо

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагийн орой Хонг Конгийн Монкок, Козвэй бэй дүүргүүдэд засгийн газрыг дэмжигчдийн хөдөлгөөн өрнөж ардчиллын төлөө тэмцэгч оюутнуудтай мөргөлдсөн байна. Мөргөлдөөнийг Anti-Occupy vs. Occupy Central гэж томъёолж болох юм.

Нутгийн бизнес эрхлэгч иргэд оюутнуудын хуаранд дайран орж уриа лоозонг нь урж тасдан, майхнуудыг нурааж, тэмцэгчдийн биед халджээ.

Тэд оюутнуудыг "гэртээ харь!" хэмээн шаардаж өөрсдийнх нь бизнест хохирол учруулж байна гэж буруутгасан байна.

Цагдаа нар зохицуулах гэж оролдоод дийлсэнгүй. Харин оюутнууд энэ бүгдийг засгийн газар зохион байгууллаа хэмээн сэжиглэж байгаа юм.

Зарим эмэгтэй оюутнууд бэлгийн хүчирхийлэлд өртсөн мэдээлэл ч ирж байна.

Цагдаа нарыг боломж байсан ч хамгаалах оролдлого хийгээгүй гэж оюутнууд буруутгав.

Мөн өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэмцэгчдийн удирдагчид засгийн газар энэ мөргөлдөөнийг зохион байгуулж, тэр ч байтугай Триад буюу нутгийн мафийн бүлгийг ашигласан гэжээ.

Баасан гарагийн шөнө цагдаа нар 19 хүнийг баривчилсны дотор гэмт хэргийн бүлгийн гишүүд байгааг тэд дурджээ.

Мөргөлдөөн болсон дүүргүүд нь Хятадын мафи буюу Триад бүлгийн гол төвд тооцогддог юм.

 

Эх сурвалж: Time.Com